УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын УЗ болон бүлгийн хурлаар Л.Мөнхбаатар, Х.Булгантуяа нарын томилгоо тодорхой боллоо

Өнөөдөр /2024.07.05/ өглөө МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ.
Хуралдаанаар МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг, УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяаг дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Үүнтэй холбоотойгоор үргэлжлүүлэн Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж, дөнгөж сая дууслаа. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүний хувиар биечлэн оролцсон байна.
Одоо үргэлжлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, дээрх томилгоог баталгаажуулах ажээ. Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өнөөдөр тодорхой болох чигтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.