Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден эрт унтаж амарч, орой ажил төлөвлөхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2024.07.03/ Цагаан ордонд хийсэн уулзалтынхаа үеэр 20:00 цагаас хойш ажил төлөвлөхөө зогсоож, эрт унтаж амарна гэж хэлсэн байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.06.27/ ерөнхийлөгчийн сонгуулийн анхны мэтгэлцээнээ Доналд Трамптай хийсэн. Байден мэтгэлцээнд маш муу оролцсон тул Цагаан ордон түүнийг хоёр удаа Европ руу нисээд ядарсан, ханиад хүрсэн байсан гэж мэдэгдэл гаргасан юм.

Гэсэн ч Ардчилсан намын хууль тогтоогч, амбан захирагч нар түүнийг Трампын эсрэг өрсөлдөж чадах эсэхэд нь эргэлзэж, зарим дэмжигчид Байденыг сонгуулиас нэрээ татаж авахыг уриалах болсон билээ.

Ийм учраас 81 настай Байден АНУ-ын 20 гаруй мужийн амбан захирагч нарт Трампыг сонгуульд ялж, нэмж дөрвөн жил ерөнхийлөгчөөр ажиллаж чадна гэж харуулахаар ажиллаж эхэлсэн юм.

Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бол Байден эрт унтаж амарна гэж хэлсэн нь зарим амбан захирагч нарыг бухимдуулсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2024 12:13

Энэ чааваас тэжээлийн цэгт очвоо

Холбоотой мэдээ

Back to top button