Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д хүчтэй бороож орж, иргэдийг болгоомжтой байхыг анхааруулжээ

Өнөө өглөө /2024.07.08/ БНСУ-ын төвийн бүсээр хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсын Дотоод хэргийн яам иргэдэд болгоомжтой байхыг анхааруулсан байна.

Үүрээр Чунчон мужийн өмнөд хэсэг болон Хойд Кёнсан мужид цагт 50 мм хүртэл хур буужээ. Төвийн бусад хэсгээр өнөөдөртөө 30 мм орчим бороо орох төлөвтэй байгаа юм.

Ням гарагаас /2024.07.07/ өнөөдөрт шилжих шөнө их хэмжээний бороо орсны улмаас Андун хотын 25 оршин суугч усанд боогдсон байна. Андун нь Сөүлээс 192 км зайд оршдог алслагдмал хот.

Усанд боогдсон бүх хүнийг онцгой байдлынхан аварсан байна. Хүчтэй шуурганы улмаас Тэжон хотод мод унаж, Нонсан хотын зам үерт автсан бол Гюнсанд хөрсний гулгалт үүсжээ.

БНСУ-ын Дотоод хэргийн сайд И Сан Мин орон нутгийн захиргаа, цагдаа, гал сөнөөгчдийг онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлаа хадгалж, эрсдэлийн шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.

Өнгөрсөн жилийн зун Өмнөд Солонгост их хэмжээний бороо орж 47 хүн амь үрэгдсэн гамшиг тохиолдсон. Тус бороо БНСУ-д сүүлийн 115 жилийн хугацаанд үзэгдээгүй хүчтэй аадар болсон юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button