Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд 40 градус хүрч халлаа

Ням гарагт /2024.07.07/ Японы төв бүсэд агаарын температур 40 хэмд хүрч халжээ. Өөрөөр хэлбэл өчигдөр энэ зуны анхны 40 градус хүрч халсан өдөр болсон байна.

Өндөр даралттай агаарын урсгал Японы өргөн бүсийг бүрхсэний улмаас өчигдөр орон нутгийн цагаар 13:19 минутад Шизүока мужид 40 градус хүрсэн юм.

Мөн Гүнма мужийн Шимонита хотод 39.8 градус, Яамашани мужийн Кофүд 39.3, Оцүкид 39.2, Кошүд 39 хэм хүрч халжээ. Шизүока муж болон Шимонита хотод бүртгэгдсэн температур нь рекорд эвдсэн байна

Японы цаг уурын агентлаг мэдэгдсэнээр 914 ажиглалтын цэгээс авсан хэмжилтээс харвал 244 байршилд 35 хэм давжээ.

Хүчтэй халалт өнөөдрийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Ийм учраас Японы цаг уурын агентлаг ихэнх бүсэд хэт халалтын сэрэмжлүүлэг тавьж, иргэдийг өдрийн цагаар аль болох гадаа гарахгүй байхыг уриалсан байна.

Японд хэт халалтын улмаас жил бүр олон зуун хүн амьсгал хураадаг. Тус улсын засгийн газраас гаргасан тоо баримтыг харвал 2017-2021 оны хооронд жил бүр дунджаар 1,145 хүн халалтын улмаас нас баржээ.

Ийм учраас Японы засгийн газар хэт халалтын улмаас үүсээд буй нас баралтыг 2030 он гэхэд хоёр дахин бууруулах санаачилгыг өнгөрсөн жил эхлүүлсэн юм.

Эх сурвалж: Kyodo News, Business Standard

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button