Нийгэм мэдээ

Бөхийн таамаг: Ойрын чансаагаар О.Хангай аварга түрүүлж, Б.Бат-Өлзий заан үзүүрлэх магадлалтай

Монголчууд бид бөхөө үнэнхүү хүндэлдэг ард түмэн. Үндэсний их баяр наадам, Цагаан сараар бараг л бөхөө үзээд баярлачихдаг гэхэд хилсдэхгүй. Нэгэнт бөх нь баяр болчихсон учраас баяраа угтаж, хэн гэдэг аавын хүү түрүүлж, үзүүрлэж, түмэн олноо цэнгүүлэх вэ гэдэг асуудал ярианы гол сэдэв болдог.

Бид энэ жишгээр өмнө нь 12 жилийн циклээр буюу дорнын зурхай суурьтай таамаг дэвшүүлсэн. Харин энэ удаад хамгийн прагматик буюу ойрын хугацаанд цолгорч, ялгарч буй бөхчүүдийн бэлтгэл хангагдсан байдлыг авч үзэх арга барилыг авч үзэн, түрүүлж, үзүүрлэх магадлалтай хүчтэнүүдийг таамагласнаа уншигчдадаа хүргэж байна.  

Түрүү бөхийн тааварт улсын аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий нарын нэр хамгийн их яригдаж буй. Түүнчлэн даян аварга Н.Батсуурь наадамд сайн барилддаг.

-Олны ам О.Хангай аваргын талд байна-

Мэдээж хүчний спорт учир хэн эртэй, бяртай, бэлтгэл сайтай нь дээгүүр даваанд үлдэх боломжтой. Энэ бол энгийн, нийтлэг ойлголт. Аль ч спортод энэ онол үйлчилдэг. Тэгвэл бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдсан улс, аймгийн алдар цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн барилдаануудад жигд зодоглож, тогтмол дээгүүр сүүлийн даваанд тунаж барилдсан бөхийг наадмын барилдааны түрүү бөхөөр тодрох магадлалтай хэмээн таамаглаж болох үндэслэлтэй. Учир нь дараалсан олон барилдаанд буюу сар бүр зодоглож үзүүр, түрүүнд шалгарч үлдэнэ гэдэг тухайн бөхийг формтой, бэлтгэл сайн, өнгөтэй байгааг илтгэж буй хэлбэр юм.

Албан ёсны барилдаан бүрийг оролцсон бөхчүүдийн хамт даваа бүрээр нь бүртгэдэг Дэвжээ.мн сайтын статистикаас харвал түрүүлж үзүүрлэсэн, идэвхийлэн оролцсон зэрэг үзүүлэлтээрээ Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай тэргүүлж байна. Түүний хувьд улс аймгийн алдар цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн 14 барилдаанд зодоглохдоо 13 удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэжээ. Тодруулбал, тэрбээр

  • 2024.01.20 Жем Интернэшнл ХХК-ийн 25 жилийн ойд зориулсан, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан /Түрүү/
  • 2024.01.13 Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан барилдаан /Үзүүр/
  • 2023.12.23 Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаан /Түрүү/
  • 2023.12.10 Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан, Жанрайсаг бурхны хишиг барилдаан /Түрүү/
  • 2023.11.11 ТВ9 телевизийн 20 жилийн ойд зориулсан барилдаан /Түрүү/
  • 2023.08.01 Говь-Алтай аймгийн баяр наадмын хүчит 256 бөхийн барилдаан /Түрүү/
  • 2023.04.30 Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан барилдаан /Түрүү/
  • 2023.04.22 Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан /Түрүү/
  • 2023.03.17 Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан барилдаанд тус тус түрүүлсэн байна. Иймд түүнийг баяр наадмын барилдаанд мөн өнгөтэй сайхан барилдаж түрүүлнэ хэмээн таамаглаж байна.

“Ховдын их гурвал” шөвгийн дөрөвт үлдэх үү

Бөхийн хорхойтнуудын шимтэн үзэх дуртай барилдаануудын нэг нь Ховд аймгийн өрсөлдөөн. “Ховдын их гурвал” гэгдэх болсон улсын заан Б.Пүрэвсайхан, О.Хангай, Б.Бат-Өлзий нар олон барилдаанд тунаж, ана мана барилдаж буй. Ер нь зургаа юм уу долоогийн даваанд тунаад, хэн давсан нь түрүүлж, үзүүрлэдэг жишиг бараг тогтоод буй. Тэгэхээр О.Хангай, Б.Бат-Өлзий нар хоорондоо тунах эсэхээс их зүйл шалтгаална.


Тэдний араас Гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон нэрлэгдэж байна.  

Цэдэнсодномын Бямба-Отгон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул. 1995 онд төрсөн. "Их монголын хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар анги, “Нутгийн буян” группийн бөх.

Тэрбээр,

  • 2016 онд сумын заан
  • 2019 онд аймгийн харцага
  • 2020 онд аймгийн заан 
  • 2022 онд Улсын харцага цол тус тус хүртсэн.

Ц.Бямба-Отгон нь Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн  Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд гайхам амжилт үзүүлж, үзүүр түрүүнд тунаж үлдсэн юм.

Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадамд,

  • Тавын даваанд Улсын начин Д.Хүдэрбулгаар
  • Зургаагийн даваа Улсын харцага Ш.Пүрэвгарьдаар
  • Долоогийн даваа Улсын заан Б.Пүрэвсайханаар
  • Наймын даваа Даян аварга Н.Батсууриар
  • Есийн даваа Улсын харцага М.Бадарчид өвдөг шороодож, улсын гарьд цолыг хүртсэн нэгэн билээ.

Мөн бэртлийн улмаас бөхийн өргөөнд ховор үзэгдсэн улсын арслан Б.Орхонбаяр тааварт багтах ч энэ удаа түрүүлэх магадлал арай бага. Үзэгчид шинэхэн арслан Ц.Бямба-Отгоныг хэрхэн барилдахыг хүлээж буй. 


Дээрх бөхчүүдийн араас улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатарын нэр яригдаж буй. Бие жижиг ч бэлчээр томтой, хүнд бярдуулдаггүй онцлогтой тэрбээр бөхийн өргөөнд хоёр түрүүлж, дөрөв үзүүрлэн, хоёр удаа их шөвөгт шалгарсан амжилттай.


Улсын наадамд яг тэр л түрүүлж, үзүүрлэн, шөвгөрнө гээд таамаглахад бэрх. Яг одоо бусдаасаа үнэхээр тасарчихсан, гойд бөх байхгүй байгаа. Бүгд бэлтгэл сайтай, жигд байгаа тул ёстой тэр л гээд онцгойлоход амаргүй. Мэдээж түрүүлэх, дээгүүр барилдах боломж бүх бөхөд бий.

Энэ жилийн наадамд даян аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, улсын заан Д.Анар, Ц.Одбаяр, улсын харцага Т.Баасанхүү, Б.Цэдэнсодном нарын бөхчүүд тун дээгүүр барилдах магадлал өндөр байна.


Бидний өмнө нь бэлдсэн 12 жилийн циклээр буюу дорнын зурхай суурьтай таамгаар Төв аймгаас түрүүлж, Өвөрхангай, Архангайгаас үзүүрлэх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан.

Тухайлбал, туулай жилд ихэвчлэн Архангайн бөхчүүд илүүрхдэг зүй тогтол бий. Энэ аргаар таамаг дэвшүүлдэг хүмүүс ноднин Архангайн бөх түрүүлэх магадлалтай талаар хэлж байв. Хэдийгээр допинг хэрэглэсэн ч М.Бадарч туулай жилийн наадмын түрүүг авч, ер туулай жилд Архангайн бөх илүүрхдэг зүй тогтлыг бататгасан билээ.

Мэдээж таамаг тул яг ийм үр дүн гарах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Бидний таамгын дагуу барилдаан өрнөж мэднэ. Таамагласнаас тэс өөрөөр өрнөж ч болно. Түрүүлнэ гэж таамагласан хүчтэн маань доор даваанд унах ч магадлалтай.

Хэний ч тааварт байхгүй шинэ хүн түрүүлэх магадлал өндөр аж. Төв аймгаас ч түрүүлэх эсэхийг бид таамаглашгүй. 2012 онд Бүрэнтөгс аварга анх удаа, 2000 онд А.Сүхбат аварга анх удаа, 1988 онд Б.Бат-Эрдэнэ аварга анх удаа , 1976 онд Л.Хадбаатар аварга анх удаа гэх мэт луу жилд ирээдүйн аваргууд түрүүлж байжээ.

Та бүхэн бидний оруулсан өмнөх линкийг уншихыг хүсвэл дараах холбоосоор орно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-07-09 08:15

Ай зөв, ингээд бичвэл бас логиктой байна шд. Тэнэг юм шиг луу жилд Төв аймгийн бөх түрүүлдэг гэж мэдрэлтээд байснаас

Би бээр зүүдлэв
Би бээр зүүдлэв
2024-07-09 09:37

Энэ жил ховдын 3 үзүүр түрүүнд арайл гарч ирэхгүй. Өөр хүн түрүүлнэ. Ө, З гэх шинэ з�##�уус үзүүр түрүүнд гарч барилданаа. Их сайхан наадам болно. Шинэ з�##�уучууд хуучин бөхчүүдээ өвдөг шороодуулж уулга �##�дуулсан сайхан барилдаанууд болох бололтой.

АРД
АРД
2024-07-09 10:22

Допингийн шинжилгээ өгөлгүй мурьж зугтаадаг, допингоо арг�##�уулдаг, мэх мэдэхгүй мангар хангай гэгчийг мөн ч их хөөргөж байна даа.

Зочин
Зочин
2024-07-09 12:48

Ямар м�##� нь ийм тэнэг юм гаргаад бна арай2

Зочин
Зочин
2024-07-09 15:03

Энэ жилийн наадамд Хангай Бат-өлзий нар 4-ийн давааны нуглаан дээр өвдөг шороодож тэнгэр харнаа. Худ�##� таамаг бүү дэвшүүл

Зочин
Зочин
2024-07-09 18:24

Цоо шинэ з�##�уу түрүүлнэ гэж буулаа. Үзүүрт харин хууччуул бна.

Зочин
Зочин
2024-07-10 17:25

Төв аймгаас түрүүлчих бөх хэнсэн билээ

Зочин
Зочин
2024-07-11 19:00

Төв аймгаас хэнийг түрүүлнэгээдбайна да Таавар ч гэсэн ойртуулжбуудмаарюм

Холбоотой мэдээ

Back to top button