УЛС ТӨР

Нэг дороос I Айлчлал: Бутаны хаан "Чингис хаан" музейтэй танилцаж, хүндэт дэвтэрт сэтгэлийн үгээ үлдээлээ

Бутаны хаант улсын Цог Жавхлант Хаан Чингис Хаан Үндэсний музейд зочиллоо.

Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжин Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Чулуун угтан авч /2024.07.10/ музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийлээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт музейн танхимуудаар зочилж, үзмэрүүдтэй танилцаад, Чингис хаан Үндэсний музейн "Хүндэт дэвтэр"-т сэтгэлийн үгээ бичин, гарын үсгээ зурж үлдээв.

НЭМЭЛТ: 2024.07.09

-Монгол, Бутан хоёр улс боловсрол, соёл, эрүүл мэнд, ХАА-н салбарт хамтран ажиллана-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын үеэр талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

            Үүнд:

  • “Өндөрлөг газрын мал аж ахуй, бэлчээрийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын ХХААХҮЯ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр хөврөлийн солилцоо хийх замаар малын үр шимийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Энэ хүрээнд сарлаг, адуу, хонин сүргийн удмын сангийн чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэх замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. Мөн бэлчээрийн нөөц болон экосистемийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцоно.

  • “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БШУЯ болон Бутаны хаант улсын боловсролын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа уламжлалт анагаах ухаан, гар урлал, уламжлалт соёл, урлагийн чиглэлээр оюутан харилцан суралцуулна.

Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хурал, уулзалт зохион байгуулна.

  • “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бутаны хаант улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дэмжих, музей хоорондын сургалт, соёлын солилцоог хөхиүлэн дэмжиж, хамтын ажиллагааны суурийг тавилаа. Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны харьяа Соёл, хэлний агентлагтай уламжлал, шашин судлал, хэл судлал зэрэг салбарын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

  • “Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ЭМЯ, Бугтаны хаант улсын ЭМЯ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Уламжлалт анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтнүүдийг солилцох, сургалтад хамруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, уламжлалт эмийн үйлдвэрлэлийн талаар харилцан мэдлэг, сайн туршлага солилцоно.

  • “МҮОНРТ (МNB) болон Бутаны өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний корпорац хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”

Харилцан контент, сайн туршлагаа солилцох, уран бүтээл хамтран туурвих, мэдээлэл технологийн салбарт мэдээллээ хуваалцана. Мэдээлэл солилцоо нь иргэдийн тухайн улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх зорилготой бөгөөд үүгээр дамжуулан хоёр улс төдийгүй иргэд хоорондын харилцааг бэхжүүлэн хөгжүүлнэ.

Цог Жавхлант Хааны төрийн анхны айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүд байгуулж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, зан заншил, үндэсний хувцас урлал зэрэг хоёр улсын хувьд харилцан ашигтай, нийтлэг сонирхол бүхий салбаруудаа хөгжүүлэхээр тохиролцлоо.

НЭМЭЛТ: 2024.07.09, 12 цаг

-Монгол улс Бутаны Хааны “Зуун сая жимсний мод” тарих төсөл, хөтөлбөр дээр хамтарна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Хааны гэр бүл болон Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Тэрбээр 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж буйг өндрөөр үнэллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч түүх, шашин, соёлын биет бус өвийн гүнзгий хэлхээ холбоотойг онцолж, энэ удаагийн төрийн айлчлал өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа ахиулан, харилцааны түүхэн шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон, нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, нийгэм, эдийн засгийн нийтлэг сорилт, бэрхшээлийг даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахын төлөө гэдгээ нотоллоо.

Түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын Судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсийн төлөө хамтран ажиллахаар тогтлоо.

Энэ удаагийн айлчлалын дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг салбарыг хөгжүүлэх замын зураглал нь болж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоогоо ажил хэрэг болгож, оюутан залуусаа тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулахаар шийдвэрлэлээ.

Иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх зорилгоор “Go Mongolia” үндэсний брэндийг “Bhutan Believe” үндэсний брэндтэй уялдуулахаар болов.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны   “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа харилцан нотоллоо.

Уулзалтын дүнгээр Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдэл, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүд байгууллаа.


НЭМЭЛТ: 2024.07.09, 10 цаг

-Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа-

Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Хатан Жэцүн Пэма Ванчукын хамт хүрэслцэн ирсэн юм. Түүний манай улсад хийх айлчлал Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхцаж буй.

Уг айлчлалын хүрээнд талууд албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Үүнээс гадна Жигмэ Гэсэр Намжил Ванчук баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцох юм.

Тэгвэл түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч төв талбайд угтан авснаар айлчлал албан ёсоор эхэллээ. Тус улс нь Аз жаргалын яамтай, 700 мянган хүн амтай, шарын шашинтай, тамхи татах, ан амьтан агнахыг хориглодог, интернет, телевиз ховор, бүх иргэддээ үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, нэг ч гэрлэн дохиогүй гэдгээрээ онцлог аж.


ЭХЛЭЛ: 2024.07.08

-Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хүрэлцэн ирлээ-

Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр сая газардлаа.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук долоодугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Түүнчлэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.

Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал  юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ebe
Ebe
2024-07-09 08:52

Hatan gej y####n l bn haha

иргэн
иргэн
2024-07-09 16:25

МАНАЙ ТӨРИЙН ТЭРГҮҮН МИНИЙ ЭРХЭМ ДОТНЫ АХ БИД БҮХНИЙ ЭЦЭГ АУГАА ИХ ХҮРЭЛСҮХ НЭЭРЭЭ НУРУУ ТУРУУ САЙТАЙ СҮР БАРААТАЙ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ ЭХНЭР НЬ Ч ГОЁ ЭМЭГТЭЙ БАЙНА.МОНГОЛЫН ЗАНАЛТ ДАЙСАН ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙГ ХУВИЙХАА ЗОРИЛГООР АШИГЛАЖ ӨСӨХДӨӨ ӨЛСӨЖ ӨЛҮҮН ЗЭЛМҮҮН ЯВСНЫХАА ГОРЫГ БУРУУГҮЙ ИРГЭДЭЭСЭЭ АВЧ ЗОРИГИЙГ АЛЖ ОЛОН ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭН АЛСАН АЛУУРЧИН ХОРЧИН ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ХОВДЫН ЗАХЧИН БИЕ СЭТГЭЛ НЬ ХҮНИЙ ХАГАС БИЛЭГ ОЮУН НЬ ӨШӨӨ ХОРСЛООР ДҮҮРЭН ЯВДАГ ТЭР НОВШИЙН ДЭРГЭД МАНАЙ НАМБАР ВАН ХҮҮК ХОЁР СҮРТЭЙ ХАРАГДАЖ БАЙНАА. БУТАНЫ ХААНЫ ХАТАН ЯМАР Ч ХӨӨРХӨН ЮМ МЯНГАНБАЯР ТЭМҮҮЖИН АНАДБАЗАР ГУРАВ ХАРСАН БОЛОВ УУ? ХА ХА ХА

ЗочинЗочин
ЗочинЗочин
2024-07-10 13:48

Номин их чз�##�уу хүн юм. Улам сайн ажлаарай. Амжилт. Чамайг ямар их мэрийлттэйг чинь олон олон хүнээс сонссон шүү.

Холбоотой мэдээ

Back to top button