Гадаад мэдээДЭЛХИЙ

Зургаадугаар сар түүхэнд байгаагүй халуун өнгөрчээ

Европын холбооны уур амьсгалын өөрчлөлтийг хянах Коперникийн алба даваа гарагт /2024.07.08/ мэдэгдэл хийхдээ зургаадугаар сар урьд өмнө нь байгаагүй халуун өнгөрсөн гэжээ.

Коперникийн цаг уурын өөрчлөлтийн албаны эрдэмтэд мэдээлснээр 2023 оны зургаадугаар сараас хойш буюу сүүлийн 13 сар дараалан урьд өмнө нь байгаагүй халсан байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад хүний хүчин зүйл болон Эль Нино цаг уурын үзэгдлийн улмаас 2024 он түүхэн дэх хамгийн халуун жил болж магадгүй аж. Өмнөх хамгийн халуун жил 2023 он байсан юм.

“Berkeley Earth”-ийн судлаач Зеке Хаусфатер “2024 он агаарын температураар 2023 оныг гүйцэх магадлал 95 хувьтай гэж би тооцоолж байна” хэмээжээ.

Харин Лондоны Империал коллежийн Грантхэм хүрээлэнгийн цаг уур судлаач Фридерик Отто 2024 он агаарын температур бүртгэж эхэлснээс хойших хамгийн халуун жил байх магадлал өндөр гэсэн байна.

Өнгөрсөн жил хамгийн халуун байсны нэг шалтгаан нь Эль Нино үзэгдэл. Эль Нино нь ирж буцдаг байгалийн үзэгдэл юм. Тус үзэгдлийн үеэр Номхон далайн зүүн хэсгийн температур нэмэгддэг учир дэлхийн дундаж температур өсдөг.

Эль Нино үзэгдэл сүүлийн саруудад буцаж одоо Ла Нина үзэгдлийн өмнөх саармаг үе тохиож байгаа юм. Ла Нина үзэгдлийн үер дэлхийн температур буурдаг байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button