Ким Жон Уны дүү БНСУ-ын цэргийн сургуулилтыг амиа хорлох гэсэн галзуурал гэжээ

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин Хойд Солонгосын хилийн ойролцоо жинхэнэ сум ашиглан сургуулилт хийж байгаа юм.
Тус сургуулилтыг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон амиа хорлох гэсэн галзуурал хэмээн шүүмжилж, энэ мэт үйлдлийн эсрэг цэргийн арга хэмжээ авч болно гэжээ.
Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын дэд захирал тэрбээр сургуулилтыг хүлээн зөвшөөршгүй, илэрхий өдөөн хатгалга хэмээсэн байна.
2018 онд хоёр Солонгос цэргийн хурцадмал байдлыг бууруулах тохиролцоонд хүрч байсан юм. Гэвч тус тохиролцоо зургаадугаар сард дууссан тул Өмнөд Солонгос Хойд Солонгосын хилийн ойролцоо хуурай газар болон далайд жинхэнэ сум ашиглан сургуулилт хийж эхэлжээ.
Нэгдүгээр сард болсон парламентын уулзалтын үеэр Ким Жон Ун Өмнөд Солонгос улсынх нь газар нутаг, агаар, усан хилийн 0.001 миллиметрийг ч гэсэн зөрчвөл дайны өдөөн хатгалга гэж хүлээн авахаа мэдэгдсэн.
Мөн Хойд Солонгос дараагийн парламентын хуралдаанаар үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Өмнөд Солонгосыг улсынхаа үндсэн дайсан гэж тодорхойлох төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амьдр�##� үзээгүй нусан таг амны зоргоор ч�##�чих юм даа гэж
энэ солонгосууд их хачин хүмүүс дээ, 2 хуваагдсан байсан бусад улс үндэстнүүд нэгдээд нийлээд болоод л байхад ... хонь чоно хэвээрээ л байгаад байх юм, ингэх нь хэнд хэрэгтэйг ойлгохгүй юм, бодвол хойд солонгосын удирдагчид л хэрэгтэй байдаг юм болов уу даа
Шшш �######�уул яана даа энэ самганыг, ингтлээ тархиа уга�##�гах гэж, хайран ч улс орон ард түмэн, урдахтайгаа нэгдчвэл ёстой л хүчирхэг СО улс болно доо
ХОЁР СОЛОНГОС ЯАХ НЬ МАНЬД ПАДГҮЙ ХАРИН ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖ ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД БООЛЧЛОГДОН АМЬДАРЧ БАЙГАА ЭХ ОРОН НЭГТНҮҮДЭЭ Л БОДОХ НЬ ЧУХАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ НЬ БАВААД ЭРЧҮҮДИЙГ НЬ БАЛБААД ХОГИЙН МУУСАЙН ХАНГУНУУД ЭСВЭЛ ХООРОНДОО БАЙЛДААД ХОЁР БИЕНЭЭ ПУУЖИНДААД ДУУС ДУУС ЯРШИГТАЙ ЮМ ЭСВЭЛ ДЭВЖЭЭ ЗАСААД ҮЗЧИХЭЭЧ ХОЁ СОЛОНГОСУУД