Гадаад мэдээДЭЛХИЙ

Берил хар шуурга Техас мужид ирж 2.7 сая айл тоггүй болжээ

Берил хар шуурга даваа гарагт /2024.07.08/ АНУ-ын газар нутагт хүрч Техас мужид иржээ.

Үүний улмаас гурван хүн амь үрэгдэж, 2.7 сая айл тоогүй болж, 1,300 гаруй нислэг цуцлагдан хурдны замууд үерт автсан байна.

АНУ хар шуургыг салхины хурд болон учруулж болох хохирлоор нь таван түвшинд ангилдаг. Үүнээс хамгийн хүчтэй нь тавдугаар ангиллын буюу салхины хурд цагт 252 км болон түүнээс дээш хүрч, их хэмжээний хохирол учруулах хар шуурга юм.

Берил далайн хар шуурганы улирлын түүхэнд хамгийн эрт үүссэн тавдугаар зэрэглэлийн хар салхи болжээ.

АНУ-ын хар салхины үндэсний төв (NHC) мэдэгдэхдээ Берил Техасийн эргийн Матагорда хотыг дайрсныхаа дараа Хюстон хотоор өнгөрсөн гэсэн байна.

Тус агентлаг анхааруулахдаа Берилийн улмаас үүссэн агаар мандлын нөхцөл байдал Техас, Луизиана, Арканзас мужуудад хар салхи үүсгэж магадгүй хэмээсэн юм.

Техас мужийн албан тушаалтнууд аврах ажиллагааг явуулсаар байгаа тул эдийн засгийн хохирлыг хараахан тооцоолоогүй байна. Тус мужийн нийтийн аж ахуйн комиссын дарга Томас Глисон цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг сэргээхэд хэдэн өдөр шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-07-09 16:16

ТӨВ АЗИЙН ЦЭЭЖИНД МОНГОЛ ГЭДЭГ АУГАА БАЯЛАГ ТҮҮХТЭЙ ИХ БОГД ЭЗЭН ЧИНГИСИЙН ҮР САД АМЬДРАН СУУДАГ ТЭД Ц-АГТАА ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛЖ МАХИР СЭЛМЭЭ АГССАН ДАВЖАА МОРИНДОО ДАРЦАГ МЭТ ХИЙСЭН ХӨДСӨН ДЭЭЛЭЭ САГАЛДРАГЛАЖ МОНГОЛ ГЭДЭГ НЭРИЙГ МОРИНЫХОО ТУРУУГААР ТАМГАЛСАН ЮМ.ҮҮНИЙГ МЭДТҮГЭЙ АЮУТУГАЙ АЙТУГАЙ АМЕРИКЧУУД ТА НАР ДЭЛХИЙГ ОЙЛГОХЫГ ХҮСВЭЛ МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ДУНД СУРГУУЛЬ ИХ ДЭЭД СУРГУУЛЬДАА ЗААЦГАА ӨӨРСДӨӨ Ч СОНИРХОН СУДАЛТУГАЙ ИХ МОНГОЛЫН ҮР САДЫГ АМЕРИК ОРОНДОО ВИЗГҮЙ НЭВТРҮҮЛЖ ХҮНДЭТГЭН ЗАЛАХ АВААС ТА НАРЫГ ИНГЭЖ ХАР САЛХИ ШУУРГА ДАЙРАХГҮЙ ТОЙРНО ҮҮНИЙГ МЭДТҮГЭЙ

Иргэн
Иргэн
2024-07-09 17:48

Зарим хүмүүс маань хэт үндсэрхэг сэтгэцийн асууд�##�тай болжээ!!! Хий юм хардаг хүмүүс олширчээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button