Хүчилтөрөгчийн маскийн асуудлын улмаас “Boeing”-ийн 2,600 онгоцыг шалгана

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) даваа гарагт /2024.07.08/ мэдэгдэл хийхдээ хүчилтөрөгчийн баг яаралтай үед ажиллахгүй байж магадгүй учир “Boeing”-ийн 737 загварын 2,600 онгоцыг шалгахыг шаарджээ.
Тодруулбал 737 Max болон Next Generation загварын онгоцнуудын хүчилтөрөгчийн үүсгүүрүүд байрнаасаа шилжсэн байсан гэх хэд хэдэн мэдэгдэл “FAA”-д ирсэн байна.
Энэ асуудал нь онгоцны бүхээгийн даралт алдагдсан үед зарим зорчигчдыг нэмэлт хүчилтөрөгчөөр хангах боломжгүй нөхцөл үүсгэж магадгүй юм.
“Boeing” зургаадугаар сарын 17-нд агаарын тээврийн компаниудад 737 загварын онгоцнуудад нүдээр үзлэг хийхийг зөвлөжээ.
Тэгвэл даваа гарагт 2019 оны наймдугаар сард 737 онгоцны хүчилтөрөгчийн үүсгүүрийн хамгаалалтын бэхлэлтэд шинэ цавуу ашиглаж эхэлсэн тул үүнийг шалгахыг зөвлөсөн байна.
Мөн тус компани “Хүчилтөрөгчийн үүсгүүрүүд зориулалтын дагуу бэхлэгдсэн байхыг хангахын тулд бид шинээр гаргаж буй онгоцнууддаа хуучин цавууг ашиглаж эхэлсэн” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.