Top StoriesНийгэм ярилцлага

Цэргийн арслан Г.Жамбалдорж: Хүү бид хоёр бэлтгэлээ сайн хийсэн. Улсын наадамд дүнгээ тавиулах л үлдлээ

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх, Цэргийн арслан Ганзоригийн Жамбалдорж болон түүний хүү Ж.Дарханбаатартай ярилцлаа.

Г.Жамбалдоржийн хувьд "2018 онд Бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан цол хүртсэн бөгөөд багадаа үндэсний бөхөд төдийлөн хорхойсдоггүй байсан тэрбээр 2009 онд болсон нийтийн монгол бөхийн барилдаанд түрүүлсэндээ урамшин нэлээд хожим буюу 21 настайдаа зодоглож эхэлжээ. Бөхөөр тууштай хичээллэхийн тулд тэр жилдээ нийслэлд ирсэн Г.Жамбалдорж 2014 онд Баянхонгорын наадамд тав даван, аймгийн начин цол хүртэж, 2018 онд Цэргийн арслан цолыг хүртсэн" билээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн барилдаанд Ц.Содномдорж арсланд тавын даваанд харамсалтайгаар унахад түүний хүү аавыгаа чин сэтгэлээр дэмжиж, дээлийнх нь захыг уйлан мушгиж байсан агшин олон түмний хайрыг татаж байсан нь саяхан.

Харин энэ жилийн тухайд тэд дутуугаа гүйцээж улсын цол авахаар зорьж бэлтгэл, сургуулилтаа хийж байгаа тухайгаа ярьж байлаа.    

-Наадмын бэлтгэл сайхан уу. Та хоёр хэзээнээс бэлтгэлээ хийж эхлэв?

-Өө наадмын бэлтгэл сайхан. Бид хоёр өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхэлж бэлтгэлээ хийж эхэлсэн. Одоо дуусах тал руугаа хандаж байна. Одоо энд 40 гаран хүн Монгол Улсын начин Эрдэнэхүү, Цэрэнтогтох, Батмагнай гэсэн гурван улсын цолтноор ахлуулаад бэлтгэлээ хийж байна даа.

-Энэ зун цаг агаарын байдал бэлтгэл сургуулилттай хэр зохицож байна вэ?

-Цаг агаарын хувьд их сайхан байна. Бидний байрлаж байгаа бэлтгэлийн бааз модон дунд байдаг учраас их таатай байдаг л даа. Гэхдээ дөнгөж ирсэн эхний хоёр өдөр бороо орсон. Одоо бол сайхан нар гараад, бэлтгэл хийхэд хамгийн тохиромжтой өдрүүд байна даа.

Бид бэлтгэлийн эхэнд 40 гаруй хүн байснаас 20 гаруй нь аймаг, суманд барилдахаар буучихсан. Одоо бол энд улсад барилдах бөхчүүд л үлдсэн байна даа. Харин насны хувьд хамгийн бага нь миний хүү л байна даа. 12 настай шүү дээ.

-Таны хувьд?

-Би өмнөх жилүүдэд 11-ний өглөө бэлтгэлээсээ буугаад шууд төв цэнгэлдэх ордог байлаа. Харин энэ жилийн тухайд өнөөдөр буугаад гэртээ нэг хоночхоод наадамдаа зодоглоно.

-"Хонгор нутаг" дэвжээний үүх түүхээс та яриач. Анх хэдэн онд энэ дэвжээг үүсгэн байгуулж байсан бол?

-"Хонгор нутаг" бөхийн дэвжээ бол 2006 онд байгуулагдсан. Үүнээс хойш 2012 оноос Их Богд гээд дэвжээ байгуулагдаад Баянхонгорын бөхчүүд энэ дэвжээнд явж байгаад 2018 оноос буцаад “Хонгор нутаг” бөхийн дэвжээ буцаж сэргэсэн байдаг.

2018 оноос хойш үйл ажиллагаагаа эхэлснээс хойш гурван улсын цолтон, 10 гаруй аймгийн арслан, 3 аймгийн заан төрөн гарсан байна.

-Ноднин Баянхонгор аймгийн таван сумын 100 жил болоод хоёрт нь хүү бид хоёр түрүүлсэн. Аав хүн болж төрсөн, Хүүтэй болсноороо хамгийн их бахархсан-

-Өнгөрсөн жилүүдэд нийгмийн сүлжээгээр аав, хүү хоёрын нандин агшнууд нэлээдгүй явсан шүү дээ. Хүмүүст их танил мэдрэмж авсан л байх?

-Цаг хугацаа их хурдан юм аа. Яг ноднин жил наадамдаа барилдчихаад манай хүү чинь уйлаад л фейсбүүкээр нэлээн шуугьж байлаа. Ерөнхийдөө бол энд тэндхийн галаа эргэж ирсэн хүмүүс “Өө нөгөө Баянхонгорын аав, хүү хоёр байна. За энэ жил дутуугаа гүйцээнэ шүү” гээд л урмыг үгсийг их хайрлаж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн жилийнхээ дутууг гүйцээгээд Монгол Улсын цол авчих юм сан гээд бэлтгэлээ хувьдаа сайн хийгээд л байж байна.

-Өнгөрсөн жилийн сумын 100 жилээр хоёулаа түрүүлсэн шүү дээ. Тэр агшнаа эргэн дурсаач?

-Ноднин улсын баяр наадмын дараа Баянхонгор аймгийн таван сумын 100 жил болоод хоёрт нь бид хоёр түрүүлсэн. Хамгийн анх Эрдэнэцогт сумын 100 жилээр очиж барилдаад манай хүү хүүхдийн барилдаанд нь түрүүлээд би томчуудын барилдаанд түрүүлсэн. Тэр агшин бол үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг юм билээ. Бөх хүн болж төрсөн, Аав хүн болж төрсөн, Хүүтэй болсон гэх мэтчилэн бахархах сэтгэлээр дүүрэн байсан.

Миний хувьд аавтайгаа цуг түрүүлэхэд хамт тугаа тойрч байгаа хэсэг үнэхээр үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж байдаг юм билээ. Хоёулаа түрүүлээд тайзан дээр гараад шагнал авна гэдэг бол маш их хувьтай сайхан тохиолдол.

-Аавыг барилддаг гэдгийг мэдсэн цагаас л бөхөд дуртай болсон-

-Хүүгийн хувьд барилдаанд оролцохын төлөө л бэлтгэл сургуулилтаа хийж байгаа байх?

Ж.Д: Тэгэлгүй яах вэ. Аавыг улсын наадамд барилдаад дуусахаар нь цуг сумуудын 100 жилээр явж барилдана даа.

-Улс, аймгийн цолтой бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа хийж байгаа шүү дээ. Тэднээс суралцах зүйл бишгүй л байгаа байх?

Ж.Д: Том цолтой ах нартайгаа бэлтгэл хийхэд үнэхээр гоё байдаг. Хамгийн наад зах нь, Буруу мэх хийвэл тэр дор нь алдааг нь засаад өгчихдөг. Их олон мэх сурч, өөрийн болгож байгаа.

-Ингэхэд хэдэн наснаасаа бөхийн спортод орохоор болов?

Ж.Д: Аавыг барилддаг гэдгийг мэдсэн цагаас л бөхөд дуртай болсон. Хувьдаа бэлтгэл хийж байгаад өнгөрсөн жилээс л бүр их дуртай болж энэ чиглэлээрээ бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг болсон.

-Үлгэр дуурайлал авдаг бөхөө нэрлээч гэвэл хэнийг хэлэх вэ?

Ж.Д: Хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүн бол миний аав байна. Дараа нь Пүрэвдавга арслан. Учир нь гэвэл бөх хүн гэдэг ямар байх ёстой байдгийг мөн хурд, хүч, биеэ авч яваа байдал зэргийг хараад бахархмаар санагддаг хүмүүс дээ.

-Амжилт гаргасан тэмцээн хэр их байна?

Ж.Д: Өнгөрсөн намар улсын аваргаас мөнгөн медаль авсан. Хакүхо аваргын “Хакүхо Кап” гээд улсын аваргаас хүрэл медаль аваад Япон улс руу очоод дахин хүрэл медаль хүртсэн.

-Бөхийн бэлтгэлийн хажуугаар хичээлүүддээ төвлөрч чадаж байна уу?

Ж.Д: Хичээлээ гайгүй хийнэ ээ. Миний хамгийн онц сурдаг хичээл бол биеийн тамир.

-Улсын шалгатынхаа дүнг харав уу?

Ж.Д: Мэдэхгүй. Дүнгээ хараагүй л байгаа. Гайгүй байх гэж бодож байна.  

-Бэлтгэлээ сайн хийсэн. Одоо улсын наадамд дүнгээ тавиулна-

-Бэлтгэлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө бид хоёр 07:00 гэж босоод мод руу орж хөнгөн дасгал хөдөлгөөнөөр эхэлдэг. Үүний дараагаар 09:00 цагаас өглөөний цайгаа уудаг. Харин 11:00 цагаас өмсгөл өмсөж мэхээ давтаж байгаад өдөр хоолоо идээд орой бас бэлтгэлээ хийж өнгөрдөг.

-Хүүхэдтэйгээ цуг бэлтгэл хийгээд, барилдаануудад оролцоод явахад санаа зовж, болиулах оролдлого гарч байсан байх?

-Хааяа жоохон хүүхдүүд учраа мэдэхгүй, биеэ сайн халаахгүй шууд барилдаад нэгнээ гэмтээчих гээд байдаг. Тэгэхээр нь хөл, гараа бэртээчих вий дээ гэхчлэн санаа зовох зүйлүүд байдаг. Тэрнээс бол бусдаараа тун дажгүй шүү.

-Цаашаа бөхөөр нь явахыг дэмжих үү?

-Энэ асуудлыг бол хувь хүний л сонирхол шүү дээ гэдэг үүднээс харж байгаа. Миний хүү цаашаа амжилт гаргаад, өөрөө хичээх юм бол дэмжихгүй гэсэн юм байхгүй. Ямартай ч одоогоор өөрөө их дуртай байгаа. Одоо чинь дөнгөж 12 настай юм чинь цаг хугацааны хувьд ч арай балчир байна.

-2024 ондоо ямар зорилго, зорилттой байна вэ?

Ж.Д: Аавтайгаа цуг улсын баяр наадмын дараа сумуудын 100 жилээр очиж барилдаа сайн барилдаад түрүүлэхийг зорьж байгаа. Мөн өмнө жил улсын аваргаас мөнгө авсан энэ жил түрүүлэхийг л хүсэж байна.

Г.Ж: Энэ жил манай аймгийн долоон сумын 100 жил тохиож байгаа. Ямар ч байсан эхлээд улсын наадамд дүнгээ тавиулна. Эндээ хэрхэн барилдахаас шалтгаалаад нутаг руугаа очоод 100 жилүүддээ хүүгийнхээ хамт барилдаад амжилт гаргахыг л хүсэж байна даа.

Хамгийн сүүлд нь хэлэхэд нийт Монголын ард түмэндээ улсын баяр наадамдаа сайнхан наадацгаагаарай.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-10 10:06

За тэгээд наадмаар пээдийгээд барилдаан орхиж цааш эргэж нтр болбол ноднингийнх шиг л юм болно шүү

Зочин
Зочин
2024-07-10 11:25

Дор хаяж 800 саяын ханштай болсон доо

zail
zail
2024-07-10 12:21

2 balai batsaanuud hend hamaatai ve kkkk

Зочин
Зочин
2024-07-11 00:21
Reply to  zail

Чи яасан эргүү м�##� вэ? Яах гэж уншссан юм бэ? Шээс чинь атаархаад байгаа юм уу хаашаа юм бэ? Хуруугаа ч хөдөлгөж чадахгүй байж

Зочин
Зочин
2024-07-11 01:37
Reply to  Зочин

Со со бичихгүй юу да

ҮНЭН
ҮНЭН
2024-07-10 15:47
Reply to  zail

Атаархуу шээс вэ!

Зочин
Зочин
2024-07-10 20:32

Бух болж байж том баа ! Бяруу байж их пээдийх хэрэг гүй л гэдгиймдаа... Амжилт хүсье
ээ !

Зочин
Зочин
2024-07-10 22:47

Олон долоон юм ярьж, сонгуулийн сурт�##�чилгаа шиг юм хийж байхын оронд бэлтгэлээ сайн хийсэн бол гэж, энэ жил дахиад уйлах нь л дээ

Зочин
Зочин
2024-07-11 01:50

Амжилт!!!

Зочин
Зочин
2024-07-11 09:17

Хөөрхөн хүү ирээдүйн аварга болно доо. Аав нь хүүдээ сайхан үлгэр үзүүлж байна, амжилт хүсье.

Зочин
Зочин
2024-07-12 01:50

ЭЭДДЭ ГИЧЭЭЖ Л ҮЗЭЭРЭЙ ,

Зочин
Зочин
2024-07-15 16:06

Улсын цол авчихад болох л сайхан бөх байна. НАЧИН БАЙТУГАЙ ЗААН Ч БОЛСОН БАЛОХГҮЙ ГЭХ ГАЗАГҮЙ ЭЭ. ЮУГААРАА ДУТАХ ЮМ. АМЖИЛТ ЕРӨӨЕ.

Зангараг
Зангараг
2024-07-16 08:35

Жамб�##�дорж улсын цол авч чадахгүйгээс хойш хүүтэйгээ Хүрээмар�##� сумандаа очоод бизнэс хиймээр юм. Хүрээмар�##� сум хүрмэн чулууны арвин нөөцтэй түүгээр хөнгөн бетон блок цутгаж зарв�##� хэрэгцээ их байгаа шүү Жамб�##�дорж оо.

Холбоотой мэдээ

Back to top button