Байден: Украин Путинийг зогсоох болно

Мягмар гарагт /2024.07.09/ АНУ-ын нийслэл Вашингтонд НАТО-гийн уулзалт болжээ. Тус уулзалтын үеэр Жо Байден үг хэлэхдээ Украиныг ОХУ-ын дайралтаас хамгаалахаа амласан байна.
Тэрбээр “Путин Украиныг бүрэн эрхшээлдээ оруулж, газрын зургаас арчиж хаяхаас өөр юуг ч хүсэхгүй байгаа. Украин зогсоож чадна, зогсоох болно” гэж хэлжээ.
Зургаадугаар сарын сүүлээр Байден Трамптай мэтгэлцсэн. Тус мэтгэлцээнд Байден маш муу оролцсон тул томоохон албан тушаалтнууд түүнийг сонгуулиас нэрээ татахыг уриалаад буй.
Ийм учраас Цагаан ордон нөхцөл байдлыг эргүүлэхээр ажиллаж байгаа юм. Гэвч НАТО-гийн уулзалт дээр ирсэн зарим дипломатчид нөхцөл байдлыг өөрчлөхөд хэцүү гэж хэлжээ.
Нэгэн Европын дипломатч Байдены хэлсэн үгс өмнө нь бэлдсэн байсан тул түүний тэсвэр хатуужлын нотолгоо биш гэж үзсэн байна. Тус дипломатч “Мэтгэлцээний дараа босож ирнэ гэж бид бодохгүй байна. Түүнийг дахин дөрвөн жил АНУ болон НАТО-г удирдана гэж төсөөлж ч чадахгүй байна” гэсэн юм.
НАТО-гийн энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь Украинд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэхүү дээд хэмжээний уулзалт нь Украиныг НАТО-д элсэх замыг бэхжүүлнэ хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкийн төр ард түмнийг доромжилсон тэнэг Байдан чи мөн донгосвоо. Энэ жилийн 11 сард Байден зөнөг өвгөн АНУ-ын ерөнхийлөгчийн суудлаас �######�на. Мөн украйн улс газрын хөрснөөс арчигдаж, дэлхийн газрын зурагт томоохон өөрчлөлт орноо.
тэнэг хог, оростойгоо үх.
Оросын тролл нойтон зүүдээ бичээ юу. Цаашид хэрхэхийг мөнх хөх тэнгэр л мэднэ, путлёр чадахгүй.
Энэ зөнөг атомын кноп дарж тэнэгдэнэшүү
Оросын эсрэг өдөөн хатг�##�гыг удаан хугацаанд Америк дэмжин турхирснаар энэ дайн эхэлсэн түүхтэй. Трамп дайныг зогсооно гэж ам�##�сан харин дайны хэнээтэй зөнөг өвгөн сонгогдвол Дэлхий сүйрнэ гэж шинжээчид үзэж байна
украйн баатарлаг эх орноо хамга�##�ж байна.