Гадаад мэдээДЭЛХИЙ

НАТО харилцаагаа бэхжүүлэхийн тулд Украинд төлөөлөгч томилно

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо явагдаж буй.

Тус уулзалтын гол сэдэв нь Украинд нэмэлт хүмүүнлэгийн болон цэргийн тусламж илгээх юм. Тэгвэл АНУ-ын өндөр албан тушаалтан НАТО Украинтай харилцаагаа бэхжүүлэхийн тулд тус улсад төлөөлөгч томилно гэж хэлжээ.

Мягмар гарагийн /2024.07.09/ болсон уулзалтын үеэр Цагаан ордны зөвлөх Жейк Салливан хэлэхдээ тэрхүү төлөөлөгч нь Украины НАТО-той үүсгэсэн харилцааг гүнзгийрүүлэх зорилготой ажиллана гэсэн юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус уулзалтад оролцохоор Вашингтонд хүрэлцэн ирснийхээ дараа нэмэлтээр агаарын хамгаалалтын систем, санхүүгийн тусламж, сөнөөгч онгоц тэр дундаа F-16 онгоцнууд илгээхийг хүснэ гэж бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Герман, Итали, Нидерланд, Румыны удирдагч нартай хамтран мэдэгдэл гаргахдаа Украин руу нэмэлтээр таван “Patriot” газраас пуужин харвах систем гэх мэт агаарын хамгаалалтыг нь дэмжих зэвсэг илгээхээ мэдэгдсэн байна.

Кремль энэхүү дээд хэмжээний уулзалтад их хэмжээний анхаарал хандуулж, хэлэлцээний үеэр хэлсэн үг, цаасан дээр буулгасан шийдвэр болгоныг ажиглаж байгаа гэж мэдэгджээ.

 Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү
7 сар 10, 2024 16:23

Зөнөг Баадан үхээгүй юм уу

Зочин
Зочин
7 сар 10, 2024 21:15

НАТО бол эзлэн түрэмгийлэх байгууллага биш Хамтын хамга�##��##�ын байгууллага НАТО улс орнууд элсэх хүсэлтээ тавьж тус байгууллагын шаардлага дүрмийг хангасан тохиолдолд бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж гишүүнээр элсүүлэх шийдвэрээ гаргадаг манай боловсролгүй оркууд Оросын сурт�##� ухуулагад сохроор итгэж НАТО-г мангас болгож ч�##�чдаг. Эхлээд энэ байгууллагын дүрэм Хартыг уншиж ойлгох хэрэгтэй. Украин НАТО-д элсэх хүсэлтээ өөрсдөө тавьсан болохоос НАТО тавиагүй. Дэлхийн 2 дайны дараа Гитлер нөхөр гарч улс орнуудыг эзлэвэл хамтын хүчээр эсэргүүцэх зорилгоор байгууллагдаж байсан түүхтэй

Зочин
Зочин
7 сар 11, 2024 10:31
Reply to  Зочин

НАТО украйныг эзлэгдсэн газар нутгаа оросд өгөөд дайнаа зогсоож элсэж болно гэсэн.Украйн гуйлгачин царайлж энд тэндээс зэр зэвсэг гуйгаад яваад байдаг.Байлдах эр цэрэггүй шахам болсон.Украйнд барууныхан өнгөт хувьсг�##� хийж 2014 оноос хойш нутагтаа байгаа орос иргэдээ үзэн ядаж бөмбөгдөж буудаж эхлэсэг байдаг.Германы канцлер эмэгтэй бид украйныг арай дутуу бэлдсэн байна гэж хэлсэн дээ.Барууныхан украйныг дайнд турхирсан нь үнэн дээ

Холбоотой мэдээ

Back to top button