Сайдын суудлаар шагнуулсан "МАН-ын БЭТ"
Хамтарсан Засгийн газар 16 яам, 23 сайдтайгаар ажиллана. Ёстой л "Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй" гэсэн зүйр үг тохирох ёжлол байгуулагдав.
Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны даргын суудалд суусан Э.Одбаярыг АН дахь "МАН-ын БЭТ" хэмээдэг. Түүнд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яамгүй сайдын суудал бэлэглэв. МАН-аас өгсөн даалгаврыг сайн биелүүлсний шагнал хэмээн ойлгогдож байгаа юм.
Э.Одбаярын хувьд, УИХ-ын гишүүн Н.Ганибал нарын хамт "Ардчилал таймс" сонинг, Д.Сүндий, Б.Пунсалмаа, Ш.Түвдэндорж нартай хамт "Ардчилал хөгжил академи"-ийг, АТҮТ-ийн дарга асан Н.Пунцагтай "Оппн коал транс" ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-ын дунд түвшинд ажиллаж, томчуудынхаа цүнх баригчийн түвшинд л гар хөлийн үзүүрт зарагдаж өнгөрөөсөн түүхтэй. Нэг ёсондоо өмнөх сонгуулийн үед тэр АН дотроо туслах, гүйцэтгэгчийн түвшинд л ажилласан.
Э.Одбаярыг генсекээр томилох чиглэл МАН зүгээс ирж, Л.Гантөмөр удаан дүлэгнэж явсаар, үүрэг гүйцэтгэгчээр томилж байв. Л.Гантөмөр Э.Одбаярыг генсекээр томилно гэдгээ илэрхийлж, намынхан нь "Асар аюултай, МАН-ын дэмжлэгтэй залууг генсек болгож болохгүй" гэх агуулгаар дотооддоо эсэргүүцсэн аж. Энэ хооронд Э.Одбаяр ч "Би Л.Оюун-Эрдэнэтэй найз" гэдэг яриагаа тасралтгүй давтсэн гэдэг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад
Orignal doloogch, neg zavaan shalig umhii unertuulsen, baliar hognuud baidag daa, esreg duriin. Yag l ter bna sh dee.
Жинхэнэ манан бүлэглэлээ оюук угсарч бна даа
Saikhan zaluu bna sh dee.