Нийгмийн

Жахар цам буюу Хүрээ цамын хурал өнөөдрөөс эхэлнэ

"Жахар цам буюу Хүрээ цамын хурал"-ыг Зүүн Хүрээ Дашчойлин хийд жил бүр хурдаг уламжлалтай. Энэ жил аргын тооллын долоодугаар сарын 12-15, билгийн тооллын зуны адаг сарын шинийн 06-09-ний өдрүүдэд хурна.

Жахар цамын хурал хурж сор залах нь хатуу үйлийн эцэс туйл нь бөгөөд аливаа шашны хортон дайсан, гадна дотны бүхий л гай зэтгэр, барцад саад, ад хорлолуудыг дарах утга агуулгатай ханьцашгүй дээд дандрын ёсны Ямандага бурхан ба номыг тэтгэгч сахиус нарыг тахин тэдгээрийн их сүр хүчийг бэлгэдэж цамнан бүждэг зан үйл билээ.

Цамын ноён Чамбон, Аргамба, Сэржимба нар нь Ямандага бурханыг төлөөлөн шашинд хорлол саад учруулагч хамаг тэрсүүдийг дарахаар бодитоор заларч ирээд тэдгээрийг сүрээр даран, тарнийн бясалгалын гүн утга учир бүхий сүр жавхлантай хөдөлгөөнөөр дуган дотор бүжих ба "Аргам", сэржим өргөх зэрэг хатуу үйлийн зан үйлийг үйлдэнэ.

Энэ нь янагуух мөн чанартаа бол аливаа бодьгалын өөрийн дотоод сэтгэлийн "Би"-д барих үзэл, орчлонд хүлэгдэн зовлонг амсаад буй гол шалтгаан болсон шунал, уур, мунхаг тэргүүтэй 84000 муу сэтгэлийг хатуу үйлийн зан үйлээр даран амирлуулах гүн утга учрыг агуулдаг ажээ.

Цам үзсэн хүний тэр жилийн хамаг барцад саад нь амирладаг ба цамын зан үйлийг гүйцэлдүүлснээр орон нутагт ган зуд, гай гамшиг амирлаж амар амгалан, өлзий хутаг, аливаа сайн сайхан дэлгэрнэ гэж үздэг.

Жахар цамын хурал нь аг тарнийн ёсны гүн утга учир, бэлгэдэлтэй асар их тус эрдэмтэй хурал ном билээ. Энэ үеэр гадар цамаар бүх баг, бүрэлдэхүүн 07-р сарын 15-нд гадаа бэлтгэсэн цамын талбай дээр гарч бүжиж, сор залах зан үйлийг үйлдэх аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Даншиг наадам болох юмуу энэ жил

Зочин
Зочин

Хэдэн цагт хаана

0000
0000

aliwa shashinii daisan gedegt n yag hen orohu? ene tuwdiin buugiin shashinii daisan n hen bhwe? bod bod

Холбоотой мэдээ

Back to top button