Наадмын онцлох агшин гэрэл зурагт

Үндэсний их баяр наадмын онцлох агшнуудыг фото зургийн хальснаа хэрхэн буулгасныг хүргэж байна.
УИХ-ын шинэ гишүүд бүхий төрийн түшээд наадамд хүрэлцэн ирж буй агшин





Бороотойд үргэлжилж буй хүчит бөхийн барилдааны нэгийн давааны фото. Энэ үеэр бороо орж малгайгаа норгохоос сэргийлж, зарим засуул гялгар уут углажээ.
Бутаны хаан сур харвааны асраар зочилж, дуут сум харвасан агшин:
Есөн хөлт цагаан туг залах ёслол:
Улсын заан Б.Пүрэвсайхан Аймгийн арслан М.Буяндэлгэрээр тав даван шөвгөрсөн. Тэрбээр бэртэл авсан тул учраа бөхдөө тахимаа өгсөн ч дүрмээр давааг өөрчлөх боломжгүй тул зургаагийн даваанд барилдуулахаар шийдвэрлэсэн билээ.
Аймгийн арслан П.Хүрэлбаатар Улсын заан Н.Жаргалбаяраар дөрөв давж хотол олныг шуугиулав.
Улсын арслан Б.Орхонбаяр Улсын харцага Г.Ганхуягаар долоо давж, их шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн агшин:




Даян аварга Н.Батсуурь Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав даван дэвж буй агшин:

Улсын арслан Б.Орхонбаяр багшийнхаа үгэнд орж, эцсийн мөчид хүлээн зөвшөөрсөнөөр Даян аварга Н.Батсуурь Дархан аварга цол хүртсэн агшин:
Гэрэл зургийг: О.Улсболд, Б.Эрдэнэбаяр, Б.Мягмарбаяр









































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг хогын жудаггүй дархан аварга гэх ямарч нэр хүндгүй сонин этгээдтэй л боллоо доо. Удахгүй хөдөлмөрийн баатар цол өгч гай болох байхдаа. Ерөнхийлөгчөө наад хөдөлмөрийн баатар цоо олгохдоо тухайн хүний ёс зүйг гол шалгуур болгоочээ. Тухайлбал, ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдаанд барилдаж өвдөг шороодохдоо учраа бөхөө Сүхбатын төмсгөнд наадамчин олны өшиглөн зодож танхайрсан дархан аварга Өсөхбаярт хөдөлмөрийн баатар цол олгосон нь маш буруу байсан. Иймд энэ жил дархан аварга цолыг авсан олны лунд жудаггүйгээрээ алдаршсан Батсуурьт хөдөлмөрийн баатар цол өгч болохгүй шүү.
Батсуурь ч мөн хүн муутай жудаггүй шаар юмаа. 5-ын даваанд өөрөөсөө 10 насаар ах аварга Эрхэмбаярыг амлаж аваад түүнийг элэг бүсээ янзлаад зогсож байхад нь хөл нь өшиглөн түлхэж унагасан. Зөвхөн энэ үйлдлээр түүнд газар дээр шийтгэл ноогдуулах ёстой байсан. Тухайн өдрийн дараагийн даваанд барилдах эрхийг хасах ёстой байсан. Одхүү тэргүүтэй бөхийн барилдааны хөлийн цэц маш муу хариуцлагагүй ажилласан.
Ямар ч спорт дүрмээрээ явах ёстой хэн нэгэн д таалагдах албагүй тэгээд ч батсуурь ухаанаараа барилдлаа