Нийгмийн
Сонгомол дээд насны уралдаанд Алдарт уяач С.Баярсайханы бор түрүүллээ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дээд насны уралдаанд 79 хурдан хүлэг шандас сорьж барианд орлоо.
- Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор
- Аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ганзоригийн Ганбаярын халтар
- Айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгсийн хүрэн
- Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Баттулгын Наранбатын халтар
- Айргийн тавд Баянмөнхийн Бямбадоржийн хонгор тус, тус хурдаллаа.
Эх сурвалж: Тод магнай
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.