Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамгаалалтын алдаанаас болж Трамп амиа алдах шахав

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп бямба гарагт /2024.07.13/ Пенсильвани мужид сонгуулийн кампанит ажил хийж явахдаа буудуулсан.

Болсон явдлын зургаас харахад сум Трампын чихийг шүргэж өнгөрсөн байх магадлалтай юм.

АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо хэрэгтнийг 20 настай Томас Мэттью Крүүк байсан гэж тогтоожээ. Тэрээр хэд хэдэн удаа гал нээснийхээ дараа Нууц албаны хамгаалагчдад буудуулж амь үрэгдсэн юм.

Гал нээсний улмаас кампанит ажлыг үзэж байсан 50 настай Кори Компеатор харамсалтайгаар амь үрэгджээ. Мөн хоёр өөр иргэний биеийн байдал хүнд байгаа.

Нууц алба бол АНУ-ын одоогийн болон хуучин ерөнхийлөгч нарыг хамгаалах үүрэгтэй байгууллага. Гэвч тэд бямба гарагт Трампын амийг хөнөөх оролдлого гарах үед томоохон алдаа гаргаж бараг л бүтэлгүйтэв.

АНУ-ын ерөнхийлөгчийн эсрэг хийгдсэн халдлагаас хойш 43 жил өнгөрсөн байна. 1981 онд Роналд Рейган уушгиндаа буудуулсан ч азаар амь гарч байсан юм.

Тэгвэл өнөөдөр америк улс төрчид болон ард түмэн Нууц албаны хамгаалалтдаа авах ёстой байсан бүсэд галт зэвсэгтэй этгээд ойролцоох барилгын дээвэр дээр авирч, бүхэл бүтэн дөрвөн сум буудаж чадсан талаар мэдэхийг хүсэж байна.

Зургийн эх сурвалж: Associated Press

Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн сарын дараа явагдах гэж байхад олон америкчуудын дараагийн ерөнхийлөгч болно гэж бодож буй Трампыг хамгаалах ажлаа Нууц алба яагаад илүү сайн гүйцэтгэсэнгүй вэ?

Эдгээр асуултад хариулах мөрдөн байцаах ажлыг АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо, Нууц алба болон Дотоодын аюулгүй байдлын яам хамтран явуулж байгаа юм.

Мөн Нууц албаны захирал Кимберли Читл энэ сарын 22-нд болох Конгрессын сонгсолд гэрчээр оролцоно.

“Philadelphia Inquirer” агентлаг мэдээлснээр тус сонгуулийн кампанит ажлыг үзэхээр очсон хүмүүс дунд зэвсэг нууцаар оруулж ирэхээс сэргийлж метал илрүүлэгчээр үзэгчдийг алхуулсан байна.

Гэвч Грег нэртэй нэгэн гэрчийн хэлснээр Крүүк ойролцоох барилгын дээр галт зэвсэгтэй мөлхөж байгаа нь хэдэн минутын турш илт харагдаж байсан аж.

Хэд хэдэн гэрч цагдаа нарт барилга дээр зэвсэгтэй этгээд байна гэж мэдэгдэхэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Грег Нууц албаныхан яагаад ойролцоох бүх барилгын дээвэр дээр алба хаагчдаа байрлуулаагүй, мөн анхааруулга өгөхөд Трампыг тайзнаас буулгаагүй тал дээр гайхаж буйгаа илэрхийлсэн юм.

Болсон явдлыг мөрдөн байцааж буй Холбооны мөрдөн байцаах товчооны ажилтан Крүүк Нууц албаны мэргэн буучид алагдахаасаа өмнө гал нээж чадсанд гайхаж байна гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Америкийн гөлөгүүд намын үүрийн дарга агуулахад улс төржүүлээдл байсан тэнд юу болчихвоо сонгуулийн өмнө боддоо гөлөгнүүд минь

Холбоотой мэдээ

Back to top button