Нийгэм мэдээ

30-60 жил болсон дулааны шугам хоолойг шинэчилж эхэллээ

Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг.

Мөн Улаанбаатар хотын орон сууц, ААН байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүссэн юм.

Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөнө гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг засварлаж, шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллажээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагууд хамтран  2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны их засварын ажлыг эхлүүлээд байна.

Бид өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс их засварын бэлтгэл ажлыг хангаж, засварын ажлаа эхлүүлээд байгаа.

Дулааны шугам сүлжээний их засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зарим байршилд халуун усны хязгаарлалтыг тогтоосон. Гэхдээ цэвэр усны буюу хүйтний усыг хязгаарлалт тогтоолгүй засварын ажлыг гүйцэтгэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 17, 2024 17:57

30-жилийн насжилттай шугам бол байгаа байх!!! 60-н жилийн насжилттай бол маш багахан байгаа шүү!!! Багцаатай л идэж уугаарай!!! Сүүлийн 15- жил таср�##�тгүй солилоо одоо юу болж бн???

Зочин
Зочин
7 сар 22, 2024 20:05
Reply to  Иргэн

Яааг үнэн 60 жилийн насжилттай шугам солигдож дуусаагүй гэж үү

Зочин
Зочин
7 сар 22, 2024 07:24

Зэсээр баян байж наад хоолойгоо зэсээр хийгээч.Нэг мөр дандаа л 2ажил хийж заваарч ,замаа эвдэж байх юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button