Нийгмийн

Н.Учрал: МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрийн 80 хувь уялдах боломжтой, төсөв тодотгоно

Хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөв.

Тэрбээр "Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө албан ёсоор боловсруулж эхэлсэн. Хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй гурван намын төлөөллөөс ажлын хэсэг байгуулсан бөгөөд, үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө хүрээнд эвслийн гэрээ байгуулах юм.

Энэ гэрээг ХБНГУ-ын сайн туршлага буюу 2021 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын гэрээнд тулгуурлаж, судалж байна. Шинэ Зеланд, Недерланд улсын сайн жишгийг ч нэвтрүүлэхээр зорьж байна.

Гэрээгээр хамтарч ажиллахдаа ямар зарчим баримтлахаа тодорхойлж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлдэг.

МАН, АН, ХҮН намын хувьд мөрийн хөтөлбөрүүдийн 80 хувь нь уялдах бололцоотой гэж ажлын хэсэг дүгнэсэн. Хамтарсан гэрээ, үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын тогтоол батлуулснаар цаашид сайн жишиг тогтоно гэсэн хүлээлттэй байна.

Мөн хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тодорхойлж, төсөвт тодотгол хийх чиглэлээр УИХ-д төсөл өргөн барихаар ажиллаж байна.

Энэ бүхнийг нэг сарын дотор УИХ-д өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button