П.Наранбаяр: Олон улсын инженерийн сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.
Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Засгийн газар











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зоригтой зорилготой санаа байна. Яагаад Монголд сайн мэргэжил олгох гадаадын оюутнууд ирж сурдаг дээд сургууль байж болохгүй гэж гадаадын сайн багш нарыг урьж оролцуулж шилдэг инженерүүдийг бэлтгэдэг бол хэлэх юм алга... сэрчихгүй бол сайхан зүүд,биш байгаасай. Амжилт хүсэе
сүржин нэр томъёотой хөтөлбөр тунхаглал зарлана. Үнэндээ боловсролын чинь суурь тогтолцоо нураад уначихаад байна. Суурь боловсролоос гадна хүүхдийн хүмүүжил төлөвшил огт алга болсон. Номыг нь сурдаггүй юмаа гэхэд номхон дөлгөөн төлөвшлөө сурчих хэрэгтэй. Өнөөдөр дээд сургуульд орж байгаа хүүхдүүдийн ихэнх нь системтэй мэдлэггүй сууж сураагүй байдаг.
Багш байхгүй байхад худлаа зүүдэлнэ.
Багш нар сүүлийн 10 аад жил бэлтгэгдсэн бгаа шүү, гол нь багш нарын цалин үнэхээр муу бга болохоор л бид чадварлаг багш нараа алдаад бгаа юм лдаа.
Dund goliig buzarlaj suitgedeg dugnelt gargadag ix surguuliudiin erdemted, turiin mergejiltnuudtei baisan tsagt xudlaa ingej dongodox shaardlagagui. Olon ulsiin gej bitgii xudlaa soliorood bai.
Шинэ Монголоо лоббидож эхэллээ. Зөвхөн эхлэл
Ашиг сонирхолын зөрчил гарна даа. Хувь