Нийгмийн

Нүхэнд унаж, гацсан адууг эзэн нь 19 хоног хайж байжээ

Долдугаар сарын 12-ны өдрийн шөнө, Төв аймаг дахь нөөцийн хашааны дэргэд ухсан нүхэнд адуу унаж, гацсаныг иргэд олж мэдэн, цахим орчинд түгээсэн юм.

Тэгвэл, тухайн адууг маргааш өглөө нь буюу 2024.07.13-нд адууны эзэн ирж, авчээ. Адуучин 19 хоногийн турш адуугаа хайсан ч олоогүй байсан аж.

Бид адууг нүхэнд унасан байхыг олж, цахим сүлжээнд нийтэлсэн иргэнтэй холбогдлоо.

Тэрбээр "Шөнө 23.00 цагийн үед адуу янцгаах шиг болоход нь очтол нүхэнд унаж, тэндээ гацсан байсан. Бид өвс тавьж өгөөд, сошиалд мэдээлсэн. Үүний дагуу маргааш эзэн нь ирж, адуугаа аваад явсан. Тухайн ухсан нүхийг тойруулж хашаа татсан байсан л даа. Гэвч адуу өөрөө цоолсон уу, ороод уначихсан байсан. Ойр хавьдаа үйлдвэрийн газартай, чимээ их тул хүмүүс сонсохгүй, анзаарахгүй байсан байх. Эзэн нь адуугаа эрж, цагдаад бүртгүүлсэн байсан юм билээ. 19 хоног хайсан гэсэн" хэмээлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ

Сайхан сэтгэлтэй хүн

Зочин
Зочин

Ашгүй дээ.алдчихлаа,өнгөрсөөн л гэж бодож байсан байх даа эзэн нь

Зочин
Зочин

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Лам бөө
Лам бөө

Гандангийн лам ,бөө ухаантай юмнууд н олдохгүй хулгайч авсан мэтээр ярьсандаа чаасандаа

Зочин
Зочин

Ухсан нүх олон, худаг нь таггүй, аюулыг өөрсдөө бий болгодог, залхуу, хариуцлагагүй, ажилдаа үнэнч сэтгэлгүй улс даа.

Сайхан үйл байнаа
Сайхан үйл байнаа

Хөөрхий минь буян болжээ. Дохио өгөөд л байсан байна

Зочин
Зочин

Онгорхой сав дотор байна гэж миний төлөгт буугаад байсым шүү

Иргэн
Иргэн

Эзэнгүй улсад эзэнгүй нүх олон шүү болгоомжтой байгаарай!!!

Зочин
Зочин

BURHAN URSHUUJEE HUURHIIG

Холбоотой мэдээ

Back to top button