Энтертайнмент

Үйлдвэрийг дотроос нь түгжээд “бүждэг” 168

Энэ намраас муужгай гэдэг үг эротик утгатай болчихлоо. Шинэ артист Loce болон 168 нар хамтран “Диско муужгай” гэх дууг гаргаж, хаа ч байгаагүй өнгө төрхтэй клип цацсан нь энэ бүхний эхлэл болов. Хөөрхөн тэсрэлт байв. Нэг хэсэг тогтонг байсан хип хоп, реп хөгжмийн ертөнцөд Loce, 168, Don Dior тэргүүтэй “Урлаг Монголд хөгжихийн төлөө!” хөдөлгөөний залуус шинэ салхи үлээлгэж эхлэв гэмээр.

168 гэдэг содон дүр, түүний “бүждэг” дууг онцолъё. Түүнийг Х.Тэнгис гэдэг. 23 настай. Underground, Techno урсгалыг Монголд хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, хувцасны брэндтэй MOTR компанийн үүсгэн байгуулагчдын нэг. Ирэх оны нэгдүгээр сард бие даасан анхны тоглолтоо хийхээр зэхэж буй тэр одоогийн байдлаар арав гаран клип, таван цомогтой. Нүүрэн дээрээ дөрвөн ч шивээстэй, тэдний нэг нь цохон дээр нь гялалзах нүд. Тэр үйлдвэрийг дотроос нь түгжээд бүждэг.

Тодруулбал, “Бүжье, бүжье” дуу нь ингэж эхэлдэг:

Урлаг Монголд хөгжихийн төлөө.
Уухайлж урлагийг шүтэхийн төлөө.
Монгол Улсыг урлагаар тэргүүлэхийн төлөө.
Дэлхийн Монголыг сонсдог болохын төлөө бид залхууралгүй хичээх хэрэгтэй.
Үргэлж бүтээж, ажилдаа явж, аяга тавгаа угааж, нийгмийн даатгал, татвараа төлж, хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
Баасан гаригт харин үйлдвэрт очих хэрэгтэй

Түүнийхээр үйлдвэр гэдэг нь баар. Баарыг гаднаас нь түгжээд баасан гарагт бүжье гэж дуулна. Харин бусад үед хийж бүтээж, хөдөлмөрлөж, нийгмийн даатгал, татвараа төлнө. “Болор цом” тэмцээний үеэр шүлгээ уншиж буй уртхан үстэй хичээл насны яруу найрагч гараа зангана, наана нь 168 дээрх үгээ хэлнэ. Донжтой, нэг тийм мэдрэмжтэй. Яагаад ч юм социалист үнэр ханхална. Маршал Х.Чойбалсан агсны индэр дээрээс үг хэлж буй дүрс үзэгдэнэ. 90-ээд оны Улаанбаатар харагдана. Гэхдээ бийт нь яавч тийшээ ойртохгүй.

Хар нүдний шилтэй “хурган хүү” хэмнэл мэдрэн бүжнэ, өөр тоймтой кадр солигдоод байхгүй. Ерөнхий дүр зургаараа тунчиг энгийн хийцтэй клип. Зэрвэс харахад хуучны ч юм шиг. Яв явсаар монгол зах зээлд хаа ч, хэзээ ч байгаагүй цоо шинэ концепц.

Techno урсгал дэлхийд ч трэнд болж буй. Эх үүсвэр нь 80, 90-ээд оны дуунууд боловч моод эргэнэ гэгчээр 2019 онд хамгийн шинэ урсгал Techno байна гэж хэн санах билээ. Энд Хьюстоных шиг хүчирхэг хоолой хэрэггүй, дуулах шаардлага үнэндээ байхгүй. Харин бийт /Beat/ чухал. Тэгээд мэдрэмж. Сайн бийт, сайн мэдрэмж нийлээд нэг сонсоод л цээжинд орчихоор Techno уран бүтээл мэндэлнэ. Ер нь Techno дуу хөнгөн, хөнгөхөн нисдэг учраас ганц сонссон ч дараачийн удаад шууд л танигддаг. Эцэст нь хүмүүст өгөх мессеж хэрэгтэй. Ингэж гэмээнэ урлаг болно.

Харин 168 Techno хийж чадаж байна. Бүр Монгол эссенцтэйгээр. Сүүлийн үед хийгдэж буй зарим дуунууд шинэлэг хэв маягийг туршиж байгаа болохоор ч тэр үү, нэг л харийн, гадны, өөриймшиж амжаагүй мэдрэмж төрүүлдэг. Харин 168-ийн Techno-нууд яг монгол. Жаахан дэгсдүүлвэл, “Би эндээс гаралтай, ийм монгол хүн” гэдгээ мэдрэх ч шиг. Тэр “Урлаг Монголд хөгжихийн төлөө” хэмээн дуулж буй. Сайн санаа, зөв зорилго, өөрийнхөөрөө байдал. Нэг талаар үлгэр дууриал. 168-ийн дахиад шинэ тэсрэлтийг, "Урлаг Монголд хөгжихийн төлөө” гэж аялаад хүлээж сууя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗАЙЛ
ЗАЙЛ
2019-12-07 16:10

ЯАСАН ЗОЛБИН ШИВЭЭСТЭЙ ЛАЛАР ВЭ ХАХАХАХААХ.ӨВГӨН БАНДААШАА СОЛИОЧЭЭ ЭРГҮҮ ПИЗДА МИНЬ

Zail Zail
Zail Zail
2019-12-07 16:33
Reply to  ЗАЙЛ

Үхчийсэн хар тэнэг л�##�ар

Зочин
Зочин
2020-09-21 18:47
Reply to  Zail Zail

cmaig ip gaar haij olood alcij chadna shu

Zail Zail
Zail Zail
2019-12-07 16:33
Reply to  ЗАЙЛ

ymrch hiij buteesen zuilgui chadalgui har l###r ingj bhr zgr uhej daldarch bus#ad buyn bol p###a min

Create Dont Hate
Create Dont Hate
2019-12-08 21:21

He can do what u guys cant do.. Support each other guys. thats why our country be in grey list 🙁

Холбоотой мэдээ

Back to top button