Нийгэм мэдээ

"20 хоногийн өмнө Хөвсгөлд гарсан ойн түймрийг цурамд орууллаа"

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 07.22-ны өдрийн 17:00 цагт цурамд оруулсан. 

Түймрийн голомтод 07.22-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цаг хүртэл бороо орсон байна. 

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button