Олимпод өрсөлдөх тамирчид #4: Найдвар тээгч, удам дамжсан мэргэн Б.Отгонболд

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын наадам эхлэхэд гурав хоног үлдлээ.
“Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.
Бид олимпын наадамд оролцох гэж буй тамирчдын дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх гэж буй. Энэ удаад байт харвааны төрөлд орж буй Б.Отгонболдыг онцолж байна.
1. Баатархуягийн Отгонболд
2.Нас 26, Байт харваа
3.2023 оны Азийн наадмын аварга, Дэлхийн цэргийн их наадмын аварга, Азийн Цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт.
4. Аав нь дайнд оролцож байсан мэргэн бууч, ээж нь үндэсний сурын спортын мастер.
5. Дэлхийн чансааны 39-т бичигдэж байна.
Амжилт: “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонболд “Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд түрүүлж, Азийн наадмаас алтан медаль хүртсэн анхны монгол харваач болж, түүхэнд үлдсэн. “Парис 2024” олимпын наадамд цэц сорих эрхээ авсан анхны монгол тамирчдын нэг.
Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, 2015 онд Дэлхийн цэргийн их наадмаас холимог багийн төрөлд алтан медаль, 2018 онд Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, Азийн наадмын сорилго тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.
Манайд хэвлэл мэдээллээр нэг их гараагүй ч үнэндээ Токио олимпод тэр тун дажгүй харвасан. Б.Отгонболд урьдчилсан харваанд 536 оноогоор 54-т бичигдээд хасагдах шатанд Хятадын Жиалун Литэй өрсөлдөж, 4:6 ялагдсан.
“Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга болж, Парисын олимпын эрхээ авсан. Энэ жил харин дотооддоо тун даруухан харваж байгаа. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний IV байр, Улсын аварга шалгаруулах тэмцээний V байрны шагналтай.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай сайтууд мэдээлэл сайн нягт�##�ж ш�##�гаж тавьж байхгүй бол локикгүй мэдээлэл хийх юм аа. аав нь дайнд оролцож байсан мэргэн буудагч гэнээ. Тэгэхээр аав 1945 оны дайнд орсон гэж бодвол 18 настайдаа цэрэгт явсан гэсэн үг тэгэхээр аав нь 1927 онд төрсөн байх нь одоо 97 настай хүн байх нь, Отгонболд одоо 26 настай юм бол аав нь 71 настайдаа хүүтэй болсон байх нь. Тэгэхээр ээж нь хэдтэй байх нь уу.
үнэн үнэн ха ха