“Тесла”компани ирэх жилээс хүн дүрст робот ашиглахаа мэдэгдлээ

“Тесла” компани ирэх оноос хүн дүрст робот үйлдвэрлэж, ашиглаж эхэлнэ гэж Илон Маск мэдэгдлээ.
Түүний хувьд нийгмийн сүлжээндээ бичсэнээр, "Роботуудыг эхлээд “Тесла”-д ашиглах бөгөөд 2026 оноос худалдаанд гаргана" гэж бичжээ.
“Хонда”, “Бостон Дайнемикс” зэрэг бусад компаниуд ч мөн адил өөрсдийн хүн дүрст роботуудыг зохион бүтээж байгаа билээ.
Технологийн салбараас төрсөн тэрбумтан тэрбээр “Оптимус” гэдэг нэртэй роботыг энэ оны эцэс гэхэд “Тесла”-гийн үйлдвэрүүдэд ашиглахад бэлэн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв.
Тэрбээр өмнө нь хэлэхдээ “Тесла” хүн дүрст роботуудыг олноор үйлдвэрлэхийг зорьж байгаа бөгөөд тус бүрийнх нь үнэ 20 мянга орчим доллар байна гэж хэлж байсан юм. “Тесла” өнгөрсөн улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахаас нэг өдрийн өмнө дээрх мэдэгдлийг хийжээ. Тус компанийн хувьцааны ханш даваа гарагт 5 гаруй хувиар өссөн байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.