СПОРТ

Парис-2024: Монголын багийн тэмцээн маргааш байт харваагаар эхэлнэ

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын наадам эхлэхэд гурав хоног үлдлээ.

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

Манай тамирчид "Парис 2024” наадмын нээлтийн өмнөх өдөр буюу Пүрэв гараг /2024.07.25/-т тэмцээнээ эхлүүлэх гэж байна.

Олимпын байт харвааны тэмцээн долдугаар сарын 25-ны өдөр эхэлнэ. Монголын баг “Парис 2024” наадмын нээлтийн өмнөх өдөр буюу Пүрэв гараг (2024.07.25)-т тэмцээнээ эхлүүлэх юм.

Байт харвааны тэмцээн “Les Invalides”-т энэ сарын 25-ны өдөр урьдчилсан чансаа тогтоох харваагаар эхэлж, наймдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсаас Азийн наадмын аварга Б.Отгонболд ганцаараа өрсөлдөх билээ. Б.Отгонболдын хувьд долдугаар сарын 25-нд урьдчилсан буюу шилдэг 64 харваачийн чансаа тогтоох харвааг хийж, долдугаар сарын 29-нд хасагдах шатанд өрсөлдөх юм.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button