Нийгэм мэдээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 07.23-ны өдрийн 20:40 цагт цурманд оруулсан юм.  

Улмаар өчигдөр буюу 07.25-ны 10:00 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ. 07.24-ний өдрийн 23:00 цагаас түймрийн голомтод шиврээ бороо орж байна. Бүлгүүд түймрийн голомтоос бууж, 17:10 цагт Хүдэр суманд очсон байна. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button