И.Сүнжидмаа охинд Их засаг их сургууль дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг амлалаа
Ээжийнхээ царайг өвлөж төрсөн И.Сүнжидмаа охины тухай сурвалжилга, ярилцлагыг манай редакц бэлтгэн хүргэсэн.
Үүний дараа хандивын аян эхэлж, одоогийн буюу долдугаар сарын 30-ны 13.20 цагийн байдлаар 16 сая төгрөг цугласан байна. Энэ 24 цагийн дотор хуримтлагдсан дүн юм.
Түүнчлэн Их засаг их сургуулийн харьяа, Дүрслэх урлаг, дизайн технологийн сургууль И.Сүнжидмаагийн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөхөө мэдэгдлээ.
Тус сургуулийн сургалтын менежер Б.Саруул "И.Сүнжидмаа охин оёдолчин, хувцас дизайнер мэргэжил эзэмших хүсэлтэйг бид нэвтрүүлгээс үзлээ. Иймд манай сургуулийн удирдах албан тушаалтнууд хэлэлцэж, И.Сүнжидмааг хувцас дизайнер мэргэжлээр элсэн суралцвал дөрвөн жилийн сургалтын төлбөрийг бүрэн хөнгөлөх шийдвэр гаргалаа. 12-р ангиа төгсөж, ЭЕШ-аа өгөн тэнцвэл манай сургуулийн үүд хаалга тухайн үед нээлттэй байх болно" гэлээ.
Бид И.Сүнжидмаа охинд нарийн мэргэжлийн үзлэг хийж, онош тавих эхний ээлжийн эмнэлгийг хайж байна. Түүний дараа мэс ажилбар санал болгох эмнэлгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа үүсгэх зорилготой.
Харин хандивын аян зэрэгцэн үргэлжилж байх юм.
Ташрамд, манай редакц И.Сүнжидмаагийн аав Ж.Идэрийн 5992134619 тоот дансанд хандив цуглуулж байгаа. Харин "Хайр түгээе" нэртэй Фэйсбүүк хуудсаас 5890297920 гэсэн өөр, хамааралгүй данс нэмж тавин, залилан хийж байгааг сэрэмжлүүлмээр байна.
Хандивын данс: 5992134619 (Ж.Идэр), ХААН БАНК
ВИДЕО:
Нийтлэлийн дэлгэрэнгүй буюу “Охиноо л хөөрхөн болгож, өөрийн туулсан зовлонг үзүүлмээргүй байна. Би бол бүгдийг мартсан" контентыг ЭНД ДАРЖ уншаарай.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миний монголчууд ийм мундаг
Хайр шүү❤️❤️❤️
Охин хөөрхөн л байна. Кинонд тогловол амжилт олно доо
Ene ugaasaa bvtkvv ail omno emchlvvlne geed mongo tsugluulaad huwtsas ideh yum awaad idtsen gesen. Hvmvvsiin emchvvl go saihanii hahlganii mongiig ingeed duusgsan baidiin ahiad awah geed garaad irjee
Тухайн үед нас нь болоогүй гэсэн хариу аваад хандиваа зогсоосон гэж сонссон.
Хүний мууг үзсэн хүнийг ха�##�га андуурдаггүй жамтай юм даа
Hvnii zowlongoor jargal hiij bdg hvmvvs olon bolj de
..Эх хүний СЭТГЭЛ Ч АГУУ ЮМ..ҮР ХҮҮХДЭЭ САЙН САЙХАН ЯВУУЛАХ НЬ ЯМАР Ч ЭЦЭГ ЭХ ИХ ХҮСДЭГ ШҮҮ ДЭЭ. В
Их засаг сургуульд баярл�##�аа баярл�##�аа.маш их баярл�##�аа
Хажуугаар нь бас Хайр түгээе нэртэй з�##�илан гарууд �######�ж �##�га бол доо.
Zursan zurgiig ni harchhaarai s#a zolbin yumbee 2r angiin huuhdees doloon dor yum zurchaad saihan tsaraigaar yaana we harin kinond togloson ni deer yum bishuudee barih gar bnuu bn yawah hul bnuu bn harah nud ed erhten buten bol bolodhdee ternees cn iluu zoriltot bulgiin olon nyalhas olon bagchuuddaa amidraliin bagach bolow dem tuslamj oor yu bdgiin hainc 1 haraagui ohind nud beleglesen ni hamaagui deer shuu mongolcuudaa hund hagalgaa ntr zoil harah nudtei sonsoh chihtei bj yun ih yum bodtsiin hodlmorloh bolomjgui humuus dee zaluu ueinhendee tusalsnan hawgui deer shdee