Ярилцлага

“Охиноо л хөөрхөн болгож, өөрийн туулсан зовлонг үзүүлмээргүй байна. Би бол бүгдийг мартсан"

“Та хоёр намайг хараад цочоогүй биз дээ?”

Ярилцахаар бэлтгэхдээ хамгийн түрүүнд хэлсэн үг нь энэ байв. Түүнийг Ж.Одгэрэл гэдэг. 47 жил амьдрахдаа уулзсан хүн бүр өөрийг нь хараад цочдогт тэр одоо дасжээ.

Одоогоос таван жилийн өмнө Ж.Одгэрэл, түүний охин И.Сүнжидмаатай утсаар холбогдон ярилцлага авч байсан. И.Сүнжидмаа ээжийнхээ царайг өвлөж төрсөн юм. “Би хөөрхөн болчхоод ажил хийж, аав ээж хоёроо баярлуулна” гэж ярьсан охины яриа олон нийтэд хүчтэй хүрсэн.

Харин таван жилийн дараа утас цохиход Ж.Одгэрэл “Хэзээ ярих бол гэж хүлээж байлаа. Баярласандаа хоолой зангирч, уйлах нь” хэмээн хүлээж авсан бөгөөд энэ удаа нүүр тулан уулзахаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумыг зорьсон юм.

ВИДЕО:

“Охиноо л хөөрхөн болгож, өөрийн туулсан зовлонг үзүүлмээргүй байна. Би бол бүгдийг мартсан"

“Охиноо л хөөрхөн болгож, өөрийн туулсан зовлонг үзүүлмээргүй байна. Би бол бүгдийг мартсан" Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сэтгэгдэл хэсэг дэх линк дээр дарж, аваарай. Хандивын данс: 5992134619 (Ж.Идэр), ХААН БАНК Мэргэжлийн онош тавьж, гоо сайхны мэс ажилбар санал болгох эмнэлгийн байгууллага холбогдтол нөхөр Ж.Идэрийн дээрх дансанд хандив цуглуулж эхлээд байна.

Posted by Eguur News on Sunday, July 28, 2024

Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Шивээговь сум үерлэсэн байв. Замд дахин бороошсоор байлаа. Биднийг ирэхэд Ж.Одгэрэл гэрийнхээ үүдэнд угтан, бууз жигнэж, цайгаа барилаа.

Ж.Одгэрэл сүүлийн долоон жил Ч.Идэр хэмээх бүрэн хараагүй хүнтэй ханилан сууж байгаа. Ч.Идэр эхнэр, охин хоёрынхоо царайг хэзээ ч харж байгаагүй. Утсаар ярихад л “Алив, би яриад хаяг зааж өгье”, “Дугаарыг нь тэмдэглэж ав л даа” гэхчлэн зааж байгаа нь сонстоно. Гэрт нь ороход ч Ч.Идэр “Дээшээ суу, алив дээшээ суу”, “Бууз ид” гээд хүндэтгэнэ.

Учир нь тэдний сэтгэл дотор охин И.Сүнжидмаагаа гоо сайхны хагалгаанд оруулж чадна, ингэхэд нь олон нийт тусалж мэднэ гэсэн итгэл бий юм.

И.Сүнжидмаа анх утсаар ярилцахад гуравдугаар ангийн сурагч, сэргэлэн цовоо охин байв. Энэ намар наймдугаар ангид элсэнэ, тун удахгүй 16 нас хүрнэ. Өсвөр нас нь хэдийнэ эхэлсэн И.Сүнжидмаа биднийг гярхай ажиж байна.

Бид эхлээд Ж.Одгэрэлтэй ярилцлаа.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Зургаан хүүхэдтэй айлын бага. Дөрвөн эгч, нэг ахтай. Ээж аав, ах маань олон жилийн өмнө өнгөрсөн. Говьсүмбэр бол миний төрсөн нутаг. Аавыг өнгөрсний дараа Дарханд шилжиж, ээж, эгчтэйгээ нэг хэсэг амьдарсан. Хожим охиноо нэгдүгээр ангид оруулахаар Шивээговьд ирсэн. Тэр жил өвгөнтэйгөө танилцсан.

Миний амьдрал сайхан байна. Хадмаа бараадаад амьдарч байна. Олон жил үзэж туулсан зовлон жаргалыг би одоо ор тас мартсан.

-Ээж нь морьтой их давхидаг эмэгтэй байсан, таныг хэвлийдээ тээж байхдаа мориноос унаж, бэртсэн гэж сонсож байсан?

-Миний энэ царай зүс төрөлхийнх. Өөрийгөө ч мэдэхгүй явсан хүн дээ, би. Манай аав, ээж хоёр Увс аймгаас Говьсүмбэрт шилжиж ирсэн айл юм. Мал ихтэй. Ээж малдаа морьтой их давхина.

Манай энэ Чойрын богд уулыг их догшин хайрхан гэдэг. Энэ хавиар шөнө орой давхиж яваад мориноос унасан гэсэн.

Би анх толинд харчхаад ах, эгч нараасаа шал өөр царайтайгаа мэдсэн. Өөрөөсөө ч айж, эмээсэн. Маш их цочролд орсон.

-Тэгэхэд та хэдэн настай байв?

-Хорин хэдтэй л байсан болов уу. Эсвэл хорь хүрээгүй байсан байх. Жаахан л охин байсан. Толины өмнө сууж, үсээ самнахдаа анх харснаа санадаг.

“Яагаад би ийм царайтай төрөө вэ” гэж гомдоллон уйлж ч байсан.

Гэхдээ надад одоо ичиж зовох юм алга. Манай эгч нар намайг голж л ирсэн. Эгч нартайгаа нэг дор амьдрахыг уг нь хүсэж л байна. Элэг бүтэн амьдрахыг хүсэж байна. Тэдэнтэйгээ халуун яриа өрнүүлээд, баяр хөөртэй суух сан л гэж мөрөөддөг.

-Өөрийгөө толинд харахаас өмнө гэр бүл нь танд нэг л өөрөөр хандаад байгаа юм шиг санагддаг байсан уу?

-Бусад нь “Аавын охин, ээжийн охин” л болоод явчихдаг. Би байхгүй.  Ээж бол намайг өмөөрдөг, аав их зодож нүддэг байсан. Би үхрийн сүүгээр угжуулж, дэвсэг дээр унтаж, хар бор ажил хийж, зодуулж өссөн хүн.

Гэхдээ намайг ингэж ярихыг эгч нар маань сонсвол надад хүйтэн хөндий маягтай харьцана. Иймд тэдний тухай муу, сайн ярьж, дурсмааргүй л байна. Эргээд надад хүндээр тусдаг байхгүй юу.

Гол нь л охиныхоо төлөө би та бүхэнтэй ярилцахаар шийдсэн. Охиноо өөр шигээ амьдруулмааргүй байна. Хөөрхөн болоод, ирээдүйд гишгэсэн мөр бүр нь хайр халамжаар дүүрэн байгаасай гэж хүсэж байна.

Миний сургууль соёлд ороогүй, мэдлэг боловсрол эзэмшиж чадаагүй, дутуу мөрөөдөл бүхнийг охин л биелүүлж байгаа.

-Нэг удаа эмчид үзүүлэхэд охиныг 18 нас хүрсний дараа гоо сайхны хагалгаа хийх боломжтой гэж мэдэгдсэн бил үү?

-Тийм, 18 нас хүрч байж мэс засал хийх боломжтой гэж хариулсан. Нас заачихсан юм байдаг юм билээ.

Та хоёрыг ингээд зориод ирнэ гэж даанч санаагүй явсан. Ард түмнийг охины минь төлөө хандивын гараа сунгаасай л гэж хүсэж байна.

 Намайг бодвол охин хараа сайтай. Ээжээсээ хөөрхөн л дөө.

-Тухайн үед хагалгааны зардлын талаар мэдээлэл өгч байсан уу?

-Зардал сайн мэдэхгүй байна. Гагцхүү миний мөрөөдөл биелээсэй л гэж бодож өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Миний охин сурлагадаа тааруу болохоос оёж шидэх, зурахдаа сайн. Зураад л суучихдаг хүүхэд. Нүдийг нь хайрлах гээд утас бага үз, оюун ухаанаа л хөгжүүл гэж би хэлдэг.

-Охиноо төрүүлэхийг нь эмч нар дэмжсэн үү?

-Эмч нар үзэж, хуралдаад устгуул гээд байсан. Лам нар болохоор ээжийн минь сүнсийг охинд ирж төрөх гэж байна гэсэн. Ингээд би зөрүүдэлсээр охиноо төрүүлсэн. Өөрөөр төрүүлэхгүй гэхэд нь кисеров хагалгаагаар амаржсан. Ус уух хувьтай шүү, миний охин. “Хүүхдээ устгуул” гэхэд нь эмнэлгийн таван давхраас тогоо шиг том гэдэстэй байж уйлаад л гүйчхэж байлаа.

-Охины төрсөн аав хаана байдаг вэ?

-Нас барсан. Дарханд модонд явж байгаад ачааны машинд мөргүүлж, нас барсан гэж дуулсан.

-Та хоёр хэрхэн танилцаж байсан бэ?

-Дарханд эгчтэйгээ амьдарч байсан үе л дээ. Би их аргал түүдэг байсан. 10 гаруй шуудай аргал түүгээд, оцойтол ачаад явдаг байлаа. Тэр үед л надад их тусалдаг байсан даа. Танилцаад удаагүй ээ. Жирэмсэн болсноо бас мэдээгүй. Энэ үеэр ээж нас барсан. Ээжийнхээ 49 хоногийг өнгөрөөж, Чойрт том эгч дээрээ ирж амьдарсан юм.

Ээжийгээ өнгөрөхөд их хүнд байсан. Жирэмсэн болсноо мэдэхгүй их удсан. Бид хоёрыг харилцааг ах мэддэг, ээж гадарладаг байсан. Тэр бүү хэл бага охиныхоо хүүхдийг үзмээр байна гэж амьд сэрүүндээ ярьдаг байсан.

Багадаа үзсэн зовлонг одоо нөхөр, охин хоёр минь л дүүргэж байна. Миний хараагүй хань намайг юугаар ч дутаадаггүй.

-Та охиноо ямар ч байсан сургуульд оруулъя гээд Шивээговьд, эгч нараасаа тусдаа гарч иржээ?

-Яг тийм. Уг нь цэцэрлэгт явуулж байсан. Тэгэхэд л нааш цааш нь шилжүүлээд, малаа маллуулж, хамаг хар бор ажлаа хийлгээд. Нэг өдөр л саалийн дараа худлаа үнэн хэлээд аваад гарч билээ. Миний охин гадаа гандаж, хөдөө хөхөрч явсан. Хамгийн муу муухай ажлыг хийлгэж байсан.

-Хэний малыг маллаж байсан юм бэ?

-Манай эгчийн. Тэгж охиноо авч гараад, бүрэнхий болохоос өмнө ирчхээд хуучин хашаандаа хоёр гурван шөнө гадаа хонож билээ.

-Харин нөхөр Ч.Идэртэйгээ яаж танилцав аа?

-Эхлээд нөхрийнхөө дүүтэй танилцсан юм. Сүмд явдаг, тэр шугамаар манайд хааяа ирдэг байсан хэрэг. Тэгээд л намайг ээж, ахтайгаа танилцуулсан. Ханьтайгаа Цагаан сарын үеэр ийн танилцаад л, удалгүй ханилахаар шийдсэн.

Хүний амьдрал их сонин юм. Заяаны хань зам дээр гэдэг, миний хань зам дээр л байж. Одоо долоон жил болчихлоо. Охин бид хоёрт маш их хайртай.

-Хайр нь юугаар мэдрэгдэх вэ?

-Зүрх сэтгэлээр шүү дээ. Хоёр биендээ түшиг тулгуур болж явна. Тэтгэмж нь буухад би хөтлөөд л гарна. Бүх юмаа хамтдаа хийнэ.

-Одоо та зовлон, шаналал бүхнээ ор тас мартсан гэж ярилаа?

-Хүүхэд байхад ээж, эгч нар маань намайг Чойр луу аваад явна. Хүүхдүүд хараад л чөтгөр, шуламсаар их дууддаг байсан. Зарим жаахан хүүхдүүд “Эгч ээ, таны нүд ёо ёо болчихсон юм уу” гэж асууна. Хүүхдийн хайр тийм агуу. Одоо бол би тэр бүгдийг мартсан гэж боддог. Ханьтайгаа учраагүй, охин минь төрөөгүй байсан бол би одоогийнхоос дор амьдрах байсан. Ингэж амьдраа ч уу, үгүй ч үү. Тийм болохоор охин, хань хоёртоо хязгааргүй хайртай шүү гэж хэлмээр байна (Уйлав). Одоо миний зовлон сонин биш. Би сайхан амьдарч байна. Харин охиноо л хөөрхөн болгочих юм сан, миний үзэж туулсан замаар битгий яваасай гэж үнэн голоосоо залбирч байна.

-Танд өөр зовуурь бий юу?

-Үе үе толгой таллаж өвдөнө. Тэр үед уур хүрч, өөртөө гутардаг. “Намайг амьдаар нь ингэж тарчлаалгүй устгачихгүй яав даа” гэж бодогддог. Урдахаа харахгүй, шөнө дөлөөр элдэв юм мөргөчихдөг хүн шүү дээ, би чинь. Бие өвдсөн үед гар салганаж, аягатай цайгаа алдаж асгадаг. Тэгэхэд л өөртөө гутарч, бухимдаад ирдэг. Гэрийн ажилдаа би уг нь сайн.


Ингээд тэр бидэнд зориулж өөрийн зохиосон “Охин үр” дууг дуулж өглөө. Тэр малд явахдаа хангинатал дуулдаг байсан гэж өөрийгөө ярина. “Охин үр” дууг охиндоо зориулан өөрөө зохиож байжээ.

Харин И.Сүнжидмаа охин оёдолчин болох мөрөөдөлтэй гэнэ. Тэр үргэлж зураг зурдаг. Хэрэв оёдолчин болохгүй бол зураач мэргэжил эзэмшинэ гэлээ.

Түүнчлэн, “Гоо сайхны хагалгаанд орж хөөрхөн болбол гоё л байх. Тэгвэл би ажил хийж, мөнгөтэй болно. Аав ээж хоёрыгоо баярлуулна. Гадаад улсаар аялна. Анимэ үздэг болохоор Япон явж үзмээр байна” хэмээв.

Хүнд хэцүү үед нь тусалж, дэмждэг найзууд бий тухайгаа ч ярилаа.

Аргагүй өсвөр нас нь эхэлсэн И.Сүнжидмаа нэлээд ичингүйрэхээс гадна гоо сайхны хагалгааны тухай сэдэв  хөндөгдөх бүхд нулимс урсгаж байв.

Ч.Идэрийн хувьд 1990-ээд онд автомашины осолд орж, нүдний хараагаа бүрэн алдсан юм байна. Түүний дараа эхнэр, охин хоёр нь хаяад явжээ. Ийн 20 жил бэдэрч яваад Ж.Одгэрэлтэй танилцсан аж.

Тэрбээр “Бид хоёр нэгнээ түшиж тулаад сайхан амьдарч болж байна аа. Одоо ханилаад долоон жил болчихсон байна шүү дээ. Болж л байна. Дутуу гуцуу юм алга. Харин охиноо л гоо сайхны хагалгаанд оруулмаар байна. Зурагтаар тэгж хөөрхөн царай зүстэй болсон хүмүүсийн тухай гардаг. Түүнийг үзээд энэ хоёр маань уйлдаг. Би хараагүй ч гэсэн дэргэд нь сонсоод уйлсан. Охин маань л хөөрхөн болчихвол бид хоёрын мөрөөдөл, зорилго бүтнэ шүү дээ” гэж ярьсан юм.

Одоогийн байдлаар тэд нарийн мэргэжлийн эмчтэй харилцаа холбоо тогтоогоогүй байна.

Ж.Одгэрэл мэдрэлийн гаралтай өвчний оношоор тэтгэмжийн мөнгө авдаг аж. Сүүлд охиноо мөн группт оруулжээ. Тэдний гэр бүл ийн гурван хүний тэтгэмжийн мөнгөөр амьдардаг.

Харин одоо хэр Ж.Одгэрэл ба түүний охинд нарийн онош тавьсан эмч байхгүй юм байна. Хамгийн хүндрэлтэй эрхтэн нь нүд бөгөөд, нүдний аяга, зовхины хэлбэр алдагдсан. Биднийг нүдний эмчээс энэ талаар тодруулахад “Олон улсын өвчний код нь Q11 буюу “Бүлгэр нүд” гэдэг генийн өвчин байх магадлалтай. Зарим тохиолдолд оюуны хомстол дагадаг. Заримдаа үгүй. Ийм оноштой хүн Монголд өөр бий нь бий. Гадаадад бол нүдний зовхинд нь мэс ажилбар хийж, энгийн төрхтэй болгодог юм билээ. Монголд эмчилдэг эсэхийг нягтлах шаардлагатай” гэсэн юм.

Тэдэнд хот хүрээ орж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж явах боломж хомс. Нэг удаа Улаанбаатарт ирж, эмчид үзүүлэхэд онош тавиагүй бөгөөд, хэрэв гоо сайхны хагалгаанд орох болбол охиныг 18 нас хүрэхийг нь хүлээх ёстой гэж хэлжээ. Түүнээс хойш тэд дахиж эмнэлэгт хандаагүй байна.

Иймээс Ж.Одгэрэл, түүний охин И.Сүнжидмааг яг оношлох, улмаар тохирох эмчилгээг санал болгох, холбогдох зардлын тооцооллыг хэлж өгөх нарийн мэргэжлийн эмч шаардлагатай байгаа юм.

Энэ шугамаар эмнэлгийн байгууллагаас холбогдвол манай редакц талархан хүлээж авах болно. Манай редакцын [email protected] цахим шуудан үргэлж нээлттэй.

М.ТЭНГИС

Хандивын данс: 5992134619 (Ж.Идэр), ХААН БАНК

Мэргэжлийн онош тавьж, гоо сайхны мэс ажилбар санал болгох эмнэлгийн байгууллага холбогдтол нөхөр Ж.Идэрийн дээрх дансанд хандив цуглуулж эхлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Setgeltei hun
Setgeltei hun
2024-07-29 14:02

Evii dee. Ene ger buld tuslah yum san daa.

Сэргэлэн
Сэргэлэн
2024-07-29 14:21

Эрүүл саруул бхд л болоо ш дээ

Зочин
Зочин
2024-07-30 13:23

odoo uyiin huuhduud zugeer bhuu, hyamd utas barij bn geed shoogloj deerelhddeg bolson ued

Ххнүолдоө
Ххнүолдоө
2024-07-29 14:35

Handivt negdlee. Охин одоо шилжилтийн насан дээрээ яваа болохоор хэцүү бгаа даа хөөрхий. Өөр өвдөх өвчингүй ухаан санаа эрүүл саруул бхад зовхины илүү арьс авах сэтэлгээ хийхэд энгийн харагдах юм шиг санагдаж бна. Тэр байтугай эрүү шанаагаа хүмүүс хөрөөдүүлээд бхад энэ охинд нүдний ажилбар хийгээд өгөх эмнэлэг олдох бхаа.мэдээж дотоодод хэрэггүй солонгост хийлгээрэй. Солонгос хэлтэй эмнэлэгтэй нь холбоод өгөх хөтөч эмнэлгийн хүмүүстуслаад өгөөсэй Заав�##� 16 хүрэх �##�багүй бхөөө

Тмилмм
Тмилмм
2024-07-29 14:41

Хүнд гол нь эрүүл бхйхад боло шднэ м�##�нууд вэ

sain
sain
2024-07-29 15:25

eviidee en ohind tuslah yumsan nudnii emch nar goo saihnii mesiin emchtei niilj zuvshiltsuud zuv turhtei zuv nudtei bolohod ni tuslaasai

Зочин
Зочин
2024-07-29 15:32

Увс дөрвөдүүд ч хатуу шүү, уг нь жинхэнэ дөрвөд эмэгтэй аж, нөгөөдүүл нь гадуурхаж зарц хийдэг байжээ

Зочин
Зочин
2024-07-29 15:33

Дөрвөдийн цөөвөр батсуурьт ланд 600 бэлэглэж байхаар ядарсан дөрвөд эмэгтэйдээ тусламаар юм аа,

Зочинfdg
Зочинfdg
2024-07-29 16:00

genetikiin l uvchin baina daa huurhii. yaasan ch hecuu umbdee

Зочин
Зочин
2024-07-29 17:01

эмнэлгээр оношлуулан хиих эмчилгээ мэс зас�##� . үнэ өртөг үр дүнгиин хувь гээд бүхнииг тодорхой болгоод тавиарай амжилтанд хүрнэ гэж итгэлтэй байна гадаад дотоод туслах хүмүүс ч гарна гэж бодож байна шүү

Зочин
Зочин
2024-07-29 17:23

Minii mongoliin ard tvmen duslaarai 1000, 2000 hamaagvi Za jargaliig hvnd belgelii mongol ahan dvvs mini

Солонго
Солонго
2024-07-29 18:21

Бурхан сайхан амьдр�##� заяах байхаа. Энэ 3 ийг бурхан ивээх болтугай.

Зочин
Зочин
2024-07-29 20:34

huniig chi muu muuhai, hagalgaa l hiihgui bol amidrah erhgui met yarij helj osgoson ni taalagdsangui e. oortoo itgelgui bh gdg mash olon yumnii haalt. hunii omno buruu zuil hiisen bishdee minii duu. oorihooroo surmaar hiimeer baigaa zuilee bus#aas sanaa zowolgui hiij heregjuulj, ooriihoo toloo huchtei bhiig suraarai. hun ooriigoo l hairlahgui bol oor hun chmg hairlahguishuude.

Ээгий
Ээгий
2024-07-29 21:01

Энэ охины тухай Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээр харж байлаа.Нэвтрүүлгийн хүмүүс үнэхээр их хичээсэн олон газарт сан�##� болгож байсан юм байн�##�ээ даанч нас бага том болохоор хаг�##�гаа яадаг юм бол бараг л хэцүү дээ гэхдээ л боломж бараг байхгүй гэж солонгосын эмнэлэгүүд хэлж байсан юм байн�##�ээ.Уг нь нэвтрүүлгийн зүгээс их л хичээсэн гэсэн гэж дуулдаж байсан.Үнэхээр сэтгэл өвдөж байлаа энийг сонсоод.Хөөрхий дөө.

Зочин
Зочин
2024-07-29 22:13

Goo saihnii hagalgaa hiilgechwel gj osgoson ni joohn hetsuu yma. Herwee ymr neg baidlaar hagalgaand orj chdku bol ohinii huwid amidral ni barag duusla shde. Hun oortoo itgeh itgelee gants tsarai zuseeree olj awahgui l de. Mdeej ih ooluulj goochluuldag bh lda, ghde oortoo itgeh itgelee oor zuilees olj awaasai. Hoorhn bolloo gd buh delhii hureed irehgui shde

Зочин
Зочин
2024-07-29 23:34
Reply to  Зочин

за яахав дээ эрүүл л байв�##� болоо нтр гээд байгаа хүмүүс өөрсдийгөө оронд нь тавиад үзээрэй. энэ охины хувьд хөөрхөн болох гэдэг нь бидэнтэй л ижил ердийн нэгэн болох л цор ганц хүсэл ш дээ эвий минь . ээж аавдаа гомдохгүй бие биендээ хайртай байгаа энэ гэр бүл уур амьсг�##� нь их эвтэй сайхан юм. ээж нь одоо л жаргаж байна сайхан байна гэх. т�##�архлын сэтгэлээр дүүрэн нэгэн аж. амьдр�##�даа үргэлж т�##�архдаг хүнийг бурхан шагнах байх аа. өнөөгийн нийгэмд өөртөө итгэх итгэлийг ядаж л энгийн царай төрхнөөсөө аваг дээ. хүний анхаар�##� татахгүй, зүгээр л энгийн царайтай болоосой эвий минь сайн эмч эмнэлэг буяны сангууд таараасай

Setgegdel
Setgegdel
2024-07-29 22:34

Treacher-Collins-Syndrom, yamar negen gen-defekt buyu tsaanaasaa aav eejeesee dominat uvulsen baih magadlaltai yum b.
Operation hiigeed joohon l orchlugduh baih ternees tiim sain bur musun uur hun bolno gej bhguishdee.

Зочин
Зочин
2024-07-29 23:36

суусан цэцнээсявсан тэнэг дээр гэдэг оролдоод үзэх л хэрэгтэй. ядаж л гомдолгүй ш дээ.

Anhmaa
Anhmaa
2024-07-29 23:58

Naizdaa hairtai shu ci mini ene delhiin hamgiinwhoorhon ohin shu iim tsariataidaa bitii gomdooroi

Зочин
Зочин
2024-07-29 23:59

Ene haha darsan humuus bol hunii aris numursun araatnuud bna, huurhii ohind tuslah heregtei bhad

Эрдэмээ
Эрдэмээ
2024-07-30 00:48

Ohin ih uzesgelentei haragdaad bn ter uneheer huurhun setgel saihan ohin mendeljee ohinii hagalgaag hiilgeed tuuniig hussen torhtei n uchruulahiin erool orgoe????????????

Эмээ
Эмээ
2024-07-30 08:11

Хотод 103 ын замын эсрэг т�##�д байдаг перпект гэдэг арьс,нүүр ам гоо зас�##�ын эмнэлэгийн эмч Оюун гээд мундаг чадварлаг эмч байдаг . Түүнд энэ охиныг нэг үзүүлээд үзээрэй. Тэр чадна байх шүү.эгүүрм.н та нар үүнд зуучлаад Оюун эмчид үзүүлэхэд нь туаад өгөөрэй. Үүнээс аймаар болчих он осолд ороод нүүр нь хэлбэрээ �##�дсан,,түлэгдсэн хүний нүүрийг Оюун эмч хаг�##�гаа хийгээд сэргээгээд сайхан болгоод өгсөнийг мэдэх юмаа. Монголд ёайн чадварлаг,мэрэгшсэн эмч Оюун эмч л байдаг шүү.хандаад үзээ

Зочин
Зочин
2024-07-30 08:47

Хандивт нэгдэв. Итгэл, сэтгэл, зүтгэл байхад хүсэл зорилго биелнээ.

Зочин
Зочин
2024-07-30 10:24

Удамшил байна. Ганц гоо сайхны эмчид биш эхлээд бас суурь т�##�аа жинхэнэ мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.

Ардын дууны баатар гундахгүй
Ардын дууны баатар гундахгүй
2024-07-30 10:36

Хүүхдийг ингэтэл нь сэтгэлээр унагаж болохгүй. Ээж нь өөдрөг байв�##� хүүхэд дагаад л өөдрөг байна. Хүүхдийн сэтгэлзүй их хожуу бат болж бүрэлддэг. Тиймээс дэргэд буй том хүн нь чанг�##�ж зоригжуулах хэрэгтэй. манай хны хүүхэд чаймхай би нэг зодсон хүүхдийг нь загнат�##� айгаад нууцаар уйлаад , тэгж болохгүй айхгүй байх хэрэгтэй. мөн хэрхэн биөэ хамга�##�ах бу�####�ас тусламж гуйж болохыг нь сануулаад хэлэнгүүт сэтгэл зүй нь тэр дороо өөрчлөгдөж зоригтой болж байсан. Хүүхдүүд чинь чанга юм шиг хэр нь бас хариугүй. Хажуудах том хүн нь зоригжуулж өөртөө итгхэ итгэлийг нь бэхжүүлэхэд туслах хэрэгтэй.

B Enkhtsatsral
B Enkhtsatsral
2024-07-30 21:07

Amjilt husye baga ch bolov Handiv nemer boloh bozer????????
Hussen hussel ni biyelej Sain saihan amidral ehluuleerei????????????

Нэргүй
Нэргүй
2024-08-20 23:02

Охинд нь эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсэе. Аав ээжид нь баяр хүргэе.Сайхан гэр бүл байна.сайн. сайхан бүхний дээдийг хүсэе.
.

Холбоотой мэдээ

Back to top button