₮835 мянга уу, 300 МВт-ын станц уу | Оюу толгойн ногдолд санал өгөхөөс өмнө мэдэх гурван зүйл
Оюутолгойн ногдол ашгийн 70 хувь буюу 2 их наяд төгрөгийг Засгийн газар элдэв төсөл, арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж, 2027 оны төсвийн төслөө есдүгээр сард УИХ-д хүргүүлсэн. Гишүүдийн дийлэнх нь дэмжсэн тул гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороод руу шилжүүлчхээд буй. Атал санал асуулгыг одоо л эхлүүлж, сонголтгүй сонголтыг ард түмэнд тулгав.
Санал асуулга аравдугаар сарын 14-ний 09:00 цагаас 28-ны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ санал өгөхөөсөө өмнө мэдэх гурван зүйл бий.
- Нэгдүгээрт, 3 их наяд гэдэг дүн гэрээгээр хараахан баталгаажаагүй.
- Хоёрдугаарт, ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хуулийн зохицуулалт одоогоор алга.
- Гуравдугаарт, энэ мөнгө 2027 оны төсвийн төсөлд аль хэдийн орлого болж тусгагдсан.
2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс энэ мөнгө хаашаа явах нь эдийн засгийн төдийгүй улс төрийн анхаарал татах сэдэв болоод байна.
Засгийн газар юу санал болгож байна вэ
- Иргэдийн хуримтлал (Баялгийн сан) - 1 их наяд
- 300 мвт-ын ДЦС, станцын шинэчлэл - 789.7 тэрбум
- 100 сургуулийг ногоон, ухаалаг болгох - 315.7 тэрбум
- Боомтын хүчин чадал - 170.8 тэрбум
- Импорт орлох, хөдөө аж ахуй - 82.2 тэрбум
- Хэрхэн зарцуулах нь тодорхойгүй үлдэгдэл өртөг: 384.6 тэрбум
Хамгийн том хэсэг болох 1 их наядыг Баялгийн сангийн хуулийн дагуу иргэдийн хуримтлалд хийнэ. Засгийн газар үүнийг цалин, тэтгэврийг инфляцад идэгдүүлэхгүй байх зорилготой гэж тайлбарласан. Дараагийн том хэсэг нь 300 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц барьж, одоогийн станцуудыг шинэчлэхэд зориулагдана.
Маргаан дагуулж буй сэдэв : Иргэдийн данс уу, улсын хөрөнгө оруулалт уу
Засгийн газар 1 их наядыг иргэдийн хуримтлалд, үлдсэнийг нь төслүүдэд зарцуулахыг санал болгож байгаа бол Ардчилсан нам бүхэлд нь иргэдийн дансанд хийхийг шаардаж байна. Тооцоолж үзвэл, нэг хүнд ойролцоогоор 835 мянган төгрөг.
Сангийн сайд З.Мэндсайхан "Ногдол ашгийг бэлнээр авах хууль байхгүй, Баялгийн сангийн хуулиар энэ мөнгө Хуримтлалын санд орох ёстой. Хуримтлалын сангийн мөнгийг 10 жилийн дараа ашиглах зохицуулалттай" гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл дансанд орсон ч мөнгө ойрын хугацаанд иргэдийн гарт очихгүй.
Засгийн газрын байр суурь нь ногдол ашиг тогтвортой орлого биш учраас зарцуулалтыг нь нэг удаагийн хуулиар зохицуулж, ирээдүйн төсөвт дарамт учруулахгүй байх юм. Харин сөрөг хүчний зүгээс Баялгийн санд орно гэсэн 1 их наядыг 2027 оны төсөвт зарцуулах зориулалт нь тодорхойгүйгээр зарлага болгон тусгасныг шүүмжилсэн. Сонгуулийн мөнгө гэж хардаж байна. Байгалын баялгийн орлого нь ганц өнөөдрийн Засгийн Газрын зарцуулах мөнгө биш хэмээн шүүмжилж буй.
Хариултаа хүлээх асуултууд
- Дүн баталгаажаагүй. Оюу толгой компани 3 их наяд гэдэг тоог өөрөө баталгаажуулаагүй. Сангийн сайд ч эцсийн дүн гэрээнд тусаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Компанийн 2026 оны санхүүгийн тайлан 2027 онд гарах тул бодит дүн түүний дараа тодорхой болно
- Төлөвлөгөө сарын дотор өөрчлөгдсөн. З.Мэндсайхан есдүгээр сарын 24-нд үлдэх 2 их наядыг тэтгэвэр, төрийн албан хаачдын цалинг нэмэх зэрэг урсгал зардалд зарцуулна гэсэн. Харин аравдугаар сарын 14-ний санал асуулгад эрчим хүч, сургууль, боомт зэрэг хөрөнгө оруулалтын төслүүд санал болгогдов.
- Жагсаалтад 385 орчим тэрбум дутуу. Санал асуулгад орсон зургаан зүйлийн нийлбэр 2.615 их наяд байна. 3 их наядаас үлдэх хэсгийг юунд зарцуулах нь одоогоор тайлбаргүй .
- Санал асуулга шийдвэр биш. Иргэдийн санал УИХ-ын ажлын хэсэгт очно. Эцсийн хуваарилалтыг УИХ 2027 оны төсөв болон нэг удаагийн хуулиар батална.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oyu tolgoi-n nogdol ashig ntr geed l erunhiilugchiin songuuliin umnuh lobi shou ehelsen dee
Улс төрчид өөрсдөө иргэдээр санал асуулга нэрээр жүжиглэж тоглохоо хэзээ болих юм бэ
3 ih nayd tugrug gsn chin yag bodit baidal deer gerend ch orj ireegui hooson too shd
Сангийн сайд З.Мэндсайхан нь хүртэл мөнгө нь байхгүй байж баахан төсөл яриад л унасан
Zasgiin gazar mungu orj irene gsed 2027 onii tusuvt shuud orlogo bolgood bichчихсэн байна шд
Иргэн бүрт 835 мянган төгрөг өгнө гээд л ард түмнийг хооронд нь талцуулаад л хаячихлаа
Улс орноороо өрөнд баригдчихсан байхад аваагүй ногдол ашгаараа ингэж тоглодог нь ичгэвтэр
Ene 385 terbum tugrugni uldegdel n haashe garад ямар халаас руу орох нь тодорхойгүй байна
УИХ дээр энэ бүхэн батлагдахгүй бол шууд л улсын төсөв нурна гэдгээ тэд нар сайн мэдэж байгаа
Oyu tolgoi company uuruu 3 ih nayd gsn tooo batalgaajuulaagui baiхад л манайхан хуваагаад ирлээ
Иргэд нь бэлэн мөнгө авна гээд талбайд жагсаад, төр нь төсөвт суулгачихсан хоорондоо зодолдож байна
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
2027 оны сонгуулийн өмнө энэ мөнгөөр л дахин эрх мэдэл авах гэсэн хэдэн нөхдийн жүжиг
2026 onii санхүүгийн тайлан 2027 онд гарах байхад одооноос ийм том амлалт өгч байгаа нь худлаа
Улс орныхоо ирээдүйг боддог нэг ч дарга алга, зөвхөн маргаашийн сонгуулиа л бодож байна
Ene asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog