Гадаад мэдээДЭЛХИЙ

Агаарын цохилтын улмаас нэг цагаар хойшилсон тоглолтод Роналду 981 дэх гоолоо оруулжээ

Даваа гарагт /2026.10.12/ Саудын Арабын нийслэл Эр-Риядад Азийн хөлбөмбөгийн клубүүдийн аврах шалгаруулах тэмцээний тоглолт явагдаж “Al-Nassr” баг Узбекистаны “Neftchi” багтай тогложээ. Тус тоглолт эхлэхээс 15 минутын өмнө Саудын Арабын иргэний хамгааллын алба агаарын цохилтоос болгоомжлуулсан анхааруулга гаргасан байна. Үүний улмаас тоглолт нэг цагаар хойшилжээ.

Тоглолтын үеэр Криштиану Роналду гоол оруулсан нь түүний мэргэжлийн хөлбөмбөгийн карьерын 981 дэх гоол болсон байна. “Al-Nassr” баг “Neftchi”-г 3:1 харьцаатай буулган авсан юм. Роналду мэргэжлийн хөлбөмбөгийн түүхэнд албан ёсны тоглолтод мянган гоол оруулсан анхны тамирчин болоход 19 гоол үлдээд байна. Тэрбээр 2002 оноос хойш 1,340 тоглолтод оролцсон юм. Жагсаалтад түүний ард Лионель Месси 1,180 тоглолтод 934 гоол хийснээр орж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button