Бүх насаараа хоригдох ял сонссон М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд болно
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд товлогджээ. М.Батчулуун нь "F20 буюу шизофрени өвчнөөр өвдсөн" гэж оношлогдсон байсан юм байна.
М.Батчулуун нь 2020 онд гудамжинд алхаж явсан хүнийг хөнөөж, улмаар СЭМҮТ-д албадан эмчлүүлж байжээ. Улмаар СЭМҮТ-ийн эмч нарын дүгнэлтийн дагуу 2024 онд эмнэлгээс гаргаж байсан байна. Түүнийг шүүхээс хэрэг хүлээх чадвартай хэмээн үзэж бүх насаар нь хорих ял оноосон юм.
Хэргийг эргэн сануулбал, энэ оны нэгдүгээр сарын 04-ны өдөр М.Батчулуун 32 настай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охиныг хөнөөсөн. Мөн гурван настай охиныг нь цээжин тус газар нь гурван удаа хутгалж, зүрх уушгийг нь хүнд гэмтээж, гарын бугуй хэсгийг нь мэсээр хэд хэдэн удаа зүссэн байдаг.
Б.САНАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Ар гэр нь баян л хулгайч байна шоронд ороод жинхэнэ банди болно доо хахаха
Өвчтэй хүнийг.бүх.насаар.нь хорих нь.зөв.
Энэ нөхөр ч яахав ялаа эдлээд далд байна. Харин янз бүрийн бичлэг хийж нийтэд цацдаг цөөн тооны хүмүүс маань F20 оноштой юм биш үү? Тэднийг өөгшүүлвэл “Батчулуун” болцгооно шүү.
Дахиад хэдэн хүний амь насыг хохироох гээшүйн бол бүх насаар нь хорих хэрэгтэй. Хамгийн аюултай хүн бна