НИЙГЭМНийгэм мэдээ

“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах замаар шинэ үнэ цэнийг бүтээж, харилцагчтайгаа хамтдаа өсөж, хөгжихийг зорьдог. Энэ ч үүднээс жил бүр “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “G-HR day” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд Голомт банкнаас 2026 онд хэрэгжүүлсэн Mentorship, She Stars, Women Owned хөтөлбөрт хамрагдаж буй харилцагч байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулан сайн туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах энэхүү арга хэмжээгээ дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

“Гүрэн” академийн захирал Б.Даваасүрэн

“Жижиг, дунд, том гэлтгүй бүх байгууллага хүний нөөцийн хөгжил, удирдлагын арга барил, сургалт хөгжил болон байгууллагын соёлыг зөв тогтолцоотой хэрэгжүүлснээр ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлж, ажиллахад таатай газрыг бүрдүүлэх бүрэн боломжтой.”

Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга

“Ажиллахад таатай байгууллага гэдэг нь хүмүүс аз жаргалтай ажилладаг газар төдий биш, харин хүн бүр үнэ цэнээ мэдэрч, чадавхаа бүрэн нээж, байгууллагын амжилтад утга учиртай хувь нэмэр оруулдаг орчин юм. Ирээдүйн амжилттай байгууллагыг технологи нь хүчирхэгжүүлж, соёл нь онцгойруулж, хүмүүс нь урагшлуулна.”

Арга хэмжээний хүрээнд Хиймэл оюуныг хүний нөөцийн үйл ажиллагаанд ашиглах, Ажиллахад таатай газар байх сайн туршлага, Хүний нөөцийн чиг хандлага болон Голомт банкаас ажилтнууддаа зориулан хэрэгжүүлдэг соёлын арга хэмжээ, сургалт хөгжлийн бодлого зэрэг цаг үеийн, өргөн цар хүрээг хамрах сэдвүүдээр илтгэгчид маань илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

Дэлхийн жишиг Монголын банк

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button