Өвөл бүр нүүрс түлдэг айлуудын зардлыг бууруулах BestGER стандарт

Өвлийн хүйтэнд гэр хорооллын айлууд өглөө бүр зуухаа галлаж, нүүрсээ нэмэн байж гэр орноо дулаацуулдаг. Шөнөдөө хөрсөн байшингаа дахин халаахын тулд түлш түлж, өдөржин галынхаа илчийг хадгалахыг хичээнэ. Гэвч байгингийн дулаалга муу бол хэчнээн гал түлсэн ч дулаанаа удаан барьж чаддаггүй. Ингэснээр нүүрсний хэрэглээ нэмэгдэж, өрхийн зардал өсөхөөс гадна агаарын бохирдол буурахад ч саад болдог.
Энэ бүхнийг зөвхөн түлшний үнийн асуудал гэж харах боломжгүй. Байшингийн хана, дээвэр, шал, цонхны дулаалга ямар байхаас эхлээд халаалтын систем, барилгын материалын сонголт хүртэл өвлийн турш гарах зардалд нөлөөлнө. Тиймээс байшин барихдаа анхнаасаа дулаанаа хадгалах, эрчим хүчээ хэмнэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх шийдлийг сонгох нь чухал. Монгол Улсад нэвтрүүлж буй үндэсний ногоон барилгын үнэлгээний “BestGER” систем үүнд чиглэж байна.
-Байшингийн чанарыг 12 шалгуураар үнэлнэ-
Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс боловсруулсан BestGER нь Монгол орны эрс тэс уур амьсгал, барилгын салбарын онцлогт нийцүүлэн гаргасан ногоон барилгын үнэлгээний систем юм. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 108 дугаар тушаалаар үнэлгээний аргачлалыг баталж, мөн сарын 27-ны өдрийн 153 дугаар тушаалаар гэрчилгээ олгох журмыг баталжээ.
BestGER нь хялбаршуулсан болон дэлгэрэнгүй гэсэн хоёр төрөлтэй. Амины орон сууцанд зориулсан хялбаршуулсан үнэлгээ хоёр бүлэг, 12 шалгуур үзүүлэлттэй бол дэлгэрэнгүй үнэлгээ зургаан бүлэг, 31 шалгуур үзүүлэлттэй. Үнэлгээг эрх бүхий аудитор хийж, дүгнэлтэд үндэслэн Монголын Ногоон Барилгын Хүрээлэн гэрчилгээ олгодог аж.
Үнэлгээнд эрчим хүч, дулаан, усны хэмнэлт, барилгын материал болон нөөцийн ашиглалт, дотор орчны чанар, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, газар хөдлөлт, гал түймэр, үер ус болон цаг уурын эрсдэлд тэсвэртэй байдал зэрэг үзүүлэлтийг харгалздаг. Өөрөөр хэлбэл, барилгыг зөвхөн дулаан эсэхээр нь бус, нөөцөө хэр үр ашигтай ашигладаг, оршин суугчдад эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж байгаа эсэхээр нь үнэлнэ.
Хялбаршуулсан үнэлгээгээр 81–100 оноо авсан барилга А, 61–80 оноо авсан барилга B зэрэглэлтэй болно. Харин дэлгэрэнгүй үнэлгээгээр 91–100 оноо авбал A+, 81–90 оноо авбал A, 71–80 оноо авбал B+, 61–70 оноо авбал B зэрэглэл олгох бөгөөд 50–60 оноонд суурь гэрчилгээ олгохоор заажээ.
BestGER-ийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны зургаадугаар сарын 27-нд хялбаршуулсан үнэлгээ хийх эрх бүхий анхны аудиторууд гэрчилгээгээ гардан авсан байна. Аудиторууд есөн өдрийн сургалтад хамрагдаж, хоёр шатны шалгалт өгчээ.
Улмаар 2026 оны гуравдугаар сарын 18-нд BestGER үнэлгээ хийлгэсэн анхны амины орон сууцнууд гэрчилгээгээ гардан авсан талаар ХасБанк мэдээлсэн. Тус банк эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийг 2019 оноос санал болгож ирсэн бөгөөд өөрийн санхүүжүүлсэн байшингууддаа уг үнэлгээг хийлгэн, чанарын үзүүлэлтийг баталгаажуулсан байна.
-Дулаан байшин өрхийн зардлыг хэмнэх боломж-
Гэр хорооллын айлд BestGER-ийн ач холбогдол нь байшингийн чанарыг мэргэжлийн үнэлгээгээр баталгаажуулахад оршино. Тухайлбал, хана, дээвэр, шал, цонхны дулаан тусгаарлалт хангалттай, халаалтын шийдэл нь байшингийн хийцэд тохирсон бол дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэрэглээгээ хэмнэх боломж бүрдэнэ.
Үүнээс гадна усны хэрэглээг багасгах, байгальд ээлтэй материал сонгох, дотор орчны агаарын чанарыг сайжруулах, барилгын аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн давуу талтай. Ногоон барилгын гэрчилгээ нь ногоон санхүүжилт авах боломжийг дэмждэг ч гэрчилгээ авсан бүх өрх хөнгөлөлттэй зээлд автоматаар хамрагдана гэсэн үг биш. Зээлийн нөхцөл нь тухайн санхүүгийн байгууллагын шаардлагаас хамаарах аж.
Мөн BestGER гэрчилгээ авсан байшин бүрийн халаалтын зардал ижил хэмжээгээр буурна гэж үзэх боломжгүй. Хэмнэлтийн хэмжээ нь барилгын хийц, дулаалгын чанар, халаалтын систем, өрхийн хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Тиймээс үнэлгээний үр нөлөөг бодитоор тодорхойлохын тулд гэрчилгээ авсан айлуудын өмнөх болон дараах хэрэглээ, зардлын харьцуулсан мэдээлэл шаардлагатай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
BestGER gsn nertei shiljilt hiine geed l banknii zeel awhuulah gesen zver l lobi shou bna shd
Утаа бууруулна, зардал хэмнэнэ гээд л цаасан дээр сайхан юм бичдэг, бодит байдал дээр иргэдэд ямар ч боломж алга
Amini oront suuts, ger horoolliin ailiin nvvrsnii zardal yamar undur bdag bilee dee, hen l baishingaaraa shalgah ve
Ногоон барилгын үнэлгээ гээд л тендер хувааж идэх бас нэг арга гарч ирж байгаа юм байна даа
Khasbank bolon busad banknii lobi shou zver l ger horoolliinheend zeel ogoh neriis dor shulj bna
Эрчим хүчний хэмнэлттэй байшин барина гэдэг чинь өөрөө маш их хөрөнгө оруулалт шаарддаг шүү дээ
Гэр хорооллынхон ядуудаа болоод л нүүрс түлж байна уу гэхээс сайхан байшин барих мөнгөгүйдээ л тэр шүү дээ
BestGER gsn gertchilgee avlaa гээд л өвлийн хүйтэнд нүүрсний үнэ буурахгүй л бол ямар ч нэмэргүй
Улс орноороо утаандаа хордож байхад иймэрхүү цаасан дээрх үнэлгээ хийгээд сууж байдаг гарууд
Bairnii dulaalga, shul, tsokh ntr geed l yarina, bodit baidal deer ger horoolliin humuus daarch l bna
Монголын Ногоон Барилгын Хүрээлэн гэж хэдэн нөхөд л мөнгө олох гэсэн дээд зэргийн бизнес ш дээ
Өвлийн хүйтэнд нүүрс түлж байгаа айлуудын зардлыг бууруулахын тулд шууд үнийг нь л дэмж л дээ
Auditoruud surgaltand suugaad l gerchilgee ogdog gsn chin zver l mungu ugaah arga bolchihloosoi
Иргэдийн амьжиргаа хүнд байхад ногоон сертификат гээд сууж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Монголын ард түмнийг ядуу чигээр нь байлгаж байж иймэрхүү төслүүдээр мөнгө угаадаг болжээ