Улсын начин Ө.Батзул зуурдаар таалал төгсжээ

Улсын начин Ө.Батзул зуурдаар таалал төгсжээ. Тэрээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд урамтай сайхан барилдаж улсын начин цол хүртсэн. Түүнийг бөхийн хорхойтнууд, монгол түмэн “бүжиглэдэг начин” гэдэг нэрээр нь сайн таньдаг, мэддэг байв.
Түүний хувьд хоёр настайдаа эгчтэйгээ хамт “Энэрэл” асрамжийн газар очиж, 18 насандаа өрх тусгаарлан гарсан. Энэ тухайгаа хоёр жилийн өмнө манай сайтад ярилцлага өгөхдөө,
“Анх 1996 онд хоёр настай хүү эгчийнхээ хамт Эрдэнэт үйлдвэрийн харьяа "Энэрэл" асрамжийн газар очиж 18 нас хүрээд өрх тусгаарласан байдаг юм.
Хүний амьдрал дандаа дардан байхгүй шүү дээ. Харин ээж минь Шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Би байнгын эргэж тойрдог юм. Ямартай ч ээжийгээ эмчлүүлээд, эмнэлгээс гаргаад Эрдэнэт хотдоо байшин барьж амьдруулах чин хүсэлтэй. Ээждээ маш их хайртай. Намайг эрүүл саруул, бие бүтэн төрүүлсэнд баярлах хэрэгтэй шүү дээ. Сая баяр наадмын бэлтгэл сургуулилалт гээд очилгүй бага зэрэг удсан байна. Ээж дээрээ удахгүй очно оо.
Гэхдээ миний ээж 100 хувь эдгээд эрүүл саруул болохгүй ч гэсэн ийм сайхан хүү төрүүлснээ хараад сэтгэл нь дэвтэх байх л гэж боддог. Ээждээ хүү нь хязгааргүй их хайртай шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Миний эгчийн хувьд гэр бүл зохиогоод сайхан амьдарч байна. Харин охин дүүтэйгээ хоёр жилийн өмнө уулзсан. Японд эмчийн их сургуулиа төгсөөд ирсэн. Одоо ажиллаж хөдөлмөрлөөд явж байгаа” хэмээн ярьж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвий хөөрхий ямар хэцүү юм бэ.
Энэ яг ямар гээчийн мэдээ вэ? Гарчиг, эхлэл, өрнөлт төгсгөл гэсэн логик нь хаана байна вэ? Мэдээгээ засаад дахиад зөв найруулж бич.
Хүний сайн жинхэнэ эр хүн байсан даа. Үнэхээр харамс�##�тай байна. Ховорхон төрөх хайран сайхан з�##�уу.
Эгүүр ийм ойлгомжгүй , өөд болсон хүнээр сенсаци хийдгээ зогсоо ...
Харамсмаар хайран з�##�уу .Гэм зэмгүй мөртлөө хэн нэг шашины хүний гарт хэлмэгдсэн гэр бүл юм шиг санагдаад байдаг .
ЭГҮҮР БИТГИЙ ЗОЧРООСОН МЭДЭЭ ТАВИАД БАЙ СОНИН БОЛООД НОЙР ХҮРЭХЭЭ БОЛИЛОО
Ум мани падми хум
Энэ их замбараагүй наадам ЦЭНГЭЛ..аймаг сумдын 100 ЖИЛИЙН ХАР БААСНУУДЫН ЗУГАА ЦЭНГЭЛ..
Huurhii duu har zaluugaaraa, nugel hulents hiideg ger salgadag humuus harin ert yavmaar yum, getel iim zaluugaaraa humuus yavchih yum
um ma ni bad me hum