Нэг дороос: О.Цэцэнцэнгэл, О.Есүгэн нар олимпын наадмыг орхиж, А.Адъяасүрэн шөвгийн 16-д үлдлээ

“Парис-2024” зуны олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Олимптой холбоотой мэдээллийг нэг дор булангаас хүргэж байна.
Өнөөдөр /2024.08.02/ манай улсын тамирчин О.Есүгэн 15:30 цагт хийн буудлагын төрөлд, финалын шатанд буудлагаа хийнэ.
16:00 цагт +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нар эхний барилдаанаа хийх юм.
НЭМЭЛТ: 16.40
А.Адъяасүрэн шөвгийн 16-д шалгарлаа

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ А.Адъяасүрэн эхний учраандаа Казакстаны тамирчин Камила Берликаштай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялж шөвгийн 16-д шалгарлаа.
НЭМЭЛТ: 16:20
О.Цэцэнцэнгэл олимпын наадмаа өндөрлүүллээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл эхний учраандаа Германы тамирчин Амбрамбов Эриктэй барилдаж ялагдснаар олимпын наадмаа өндөрлүүллээ.
НЭМЭЛТ: 16.10
ОУХМ О.Есүгэн финалаас мултарлаа

Тэрбээр урт бууны 50 метрийн дасгалын финалын шатанд 407.6 оноо авч долоодугаар байр эзлэн, олимпын наадмаа өндөрлүүллээ. О.Есүгэний хувьд өчигдөр 589 оноо авч, дөрөвдүгээр байр эзлэн финалын шатанд шалгараад байсан билээ.
Өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдрийн олимпын өрнөл
НЭМЭЛТ: 23.30 цаг
М.Энхжаргал ялагдал хүлээлээ

ОУХМ М.Энхжаргал БНТУ-ын тамирчинтай тулалдаж, ялагдал хүлээлээ.
НЭМЭЛТ: 18.00 цаг
О.Хүслэн олимпын наадмыг өндөрлүүллээ
Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Хүслэн шигшээ 8-д шалгарах хариуцлагатай даваанд Израйлын Ланир Инбартай учраа таарч, ялагдал хүлээлээ. Ингэснээр тэрбэрэ олимпын наадмыг өндөрлүүллээ.
НЭМЭЛТ: 16.43 цаг
О.Хүслэн эхний ялалтаа авлаа
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Хүслэн эхний учраандаа Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдаж яллаа. Манай тамирчин шигшээ 8-д шалгарах хариуцлагатай даваанд Израйлын Ланир Инбартай учраа таарна.
Б.Гончигсүрэн Петр Палчикт ялагдлаа
“Парис-2024” зуны олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр жүдо бөхийн баг тамирчдаас -100, -78 кг-ын жинд баг тамирчид тэмцээнээ эхлүүлээд байна.Эрэгтэйчүүдийн -100 кгд Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн өрсөлдөж байна. Манай бөх эхний даваанд Израйлын Петер Палчиктай учраа таарч цэвэр ялагдав. Израйлын бөх Франц, Тажикстаны бөхчүүдийн ялсантай
Гэрэл зургийг Ч.Ганбат, Парис хот
НЭМЭЛТ: 16.00 цаг
Б.Отгонболд тэмцээнээ өндөрлүүллээ
“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын Байт харваан эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Отгонболд Мексикийн тамирчин Матиас Грандетай өрсөлдөж, 7:1 харьцаатайгаар ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.
Өнөөдөр /2024.08.01/ Монголын Үндэсний шигшээ багийн таван тамирчин өрсөлдөх бөгөөд боксын төрөлд М.Энхжаргал хагас шигшээд шалгарах эсэхээ шийдвэрлэх тулаан хийнэ. Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
15:30 цаг: Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд
16:00 цаг: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн
16:00 цаг: Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О.Хүслэн
18:00 цаг: Буудлага спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн
22:00 цаг: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн медалийн барилдаанууд
23:20 цаг: Боксын эмэгтэйчүүдийн 54 кгын жинд шөвгийн наймд шалгарсан М.Энхжаргал тулаан хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huslen ireeduitei tamirchin bn lee amjilt
Бокс ч ороод буудлага хийгээд энэ Есүгэн олимпын 2 төрөлд орсон анхны монгол хүн боллоо Үнэхээр супер юмаа
Хоёр өөр Есүгэн байхаа.
Хаха ергүү пи�####� минь наад тэмцээн ур�##�даан, нэвтрүүлгэ ээ ойлгож үздэг юм уу даа. Наад хэлээд байгаа хүмүүс чинь өөр хүмүүс.
Нэр овог нь адилхан О.Есүгэн гэж бгаа биз дээ. Ингэж овог нэр нь адилхан таарах уу
Байж болохгүй гэсэн юм байхгүй. Одоохондоо манай тамирчид хоёр өөр төрлийн спортод оролцох нь бүү хэл оролцсон ганцдаа ч эзэн нь болж байгаа юм �##�га даа
uu ter tsetsentsengel gej haanaasaa iim buh garch ireed barildaad baigaa yum be.arai chdee buh mun uu ter.zugeer zogsoj baigaad duuslaadaa.
Чад Гана улсад очиж бэлтгэлээ хангаж бай
..ЗА ДАА МАНАЙХАН Ч ЯГ Л ИЙМ ЯНЗААРАА ОЛИМПД ОРОЛЦООД БАЙХ ЮМ БОЛ Ч ЦААШДАА ОЛИГТОЙ АМЖИЛТ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙХАА..! МУОХ ГЭЖ НЭГ ДҮҮРЧИХСЭН ГАЗАР БАЙХИЙМ..!..МҮХО Г.ОЛИГТОЙ ӨӨРЧИЛӨЛТ ШИНЭЧИЛЭЛТ ХИЙХГҮЙ ЮМ БОЛ МОНГОЛ Ч ДАРАА ДАРААГИЙН ОЛИМПИД НЭГ ИХ ХОЛ ЯВАХГҮЙ ..!
Heden tamirchid dasgaljuulagch nar mash sain bnaa.Olimpiin horoond ariin haalgaar tomilogdson sportiin A bhgui.Angili helgui.zugeer l SU nereer orson nuher odoo bolnoo.Z##lj uz.Uasan setgelgui.ajliin chadvargui nuher be.6 tsag dugui jiij bga hunde balga us evehgui m#l uomaa.BadarUugan.Naad demii gonzgoi bugd avgai huuhedteigee zugaalaad...Sport medehgui hun tomilson OyunErdene ch hariutslagaa huler
Нээх их гайхуулаад л бөхийн орон гээд л цээжээ дэлдээд байдаг ???????????? БОДИТ БАЙДАЛ ИЙМ Л БАЙНА????
Нээх их гайхуулаад л БӨХИЙН ОРОН гээд л хөөрөөд байдаг????....бодит байд�##� ийм л байна????