Танилц: АНУ-ын ТНБД Энтони Блинкентэй дараах агуулгаар тохиролцлоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцож, дараах тохиролцоонд хүрэв.

Тухайлбал, монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болов.


Мөн 2020 онд байгуулсан Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.
Эх сурвалж: ГХЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чоно борооноор гэж,,,,
Эрээний хужаагаас дор юм амлах гэж ирээ юү
Гадаадын дарга нар ирэхдээ манайд өгсөн бэлгийг хэлэхгүй юм. Манай дарга нар өөрсдөө хувьдаа завшаад байж магадгүй шүү.
Энэ чавганц тэндэр л шахаад сууж байдаг л гэж сонсоод байгаа юм. Англи ч байхгүй хөдөөний авгай харагддаг. Энэ хүмүүс ичих гутахаа мэддэггүй л юм байх даа?????
Солиорчихсон юм.бичих юм аа.монголоо гэсэн ухаан зүрх сэтгэл байхад хөдөө хотын царай ямар хамаатай юм бэ!!!?
Англи, орос хэл дээр чөлөөтэй ярьдаг чавганц шүү, хүн муулах гэж аргаа барах юм.
Сүйрч буй улс тархи угаах гэж ирлээ
Энэ т1 авгай монгол хүнийг цагаач нарын оронтой нийлж бузарлаж байна
Доромжилж бгаан шүү муу янк зөвхөн хэлний боловсролд зориулж ганц сая доллор ч гэхшиг том юм амлаад �######�аач ацаа
АНУ-Монголыг хятадын эрхшээлээс гарах ганц авр�##�ын зам зам мөн , энэ айлчл�##�аар хэлцэгдэж байгаа асуудлууд хэрэгжиж чадв�##� бидний хойч ирээдүйд л хэрэгтэй байх , энд зүхэж хараагаад байгаа хүмүүс улс орон минь өмхий хятадын эрхшээлд орчихоод байгааг хардаггүй юм уу? эсвэл хятадын муж болгохыг хүсээд байгаа юм уу?
АНУ-ын Энтон Блинкен хэлж буйгаар хөрөнгө оруул�##�тыг голчилж анхаардаг , харин зээл тусламжаар өр үүсгэх эрсдэлтэй гэжээ , ялангуяа
эрчим хүчний бүх с�##�бар , боловсрол , хуулийн байгуулагын шинэчлэл , газрын ховор элментын
боловсруул�##�т гэж онцолж , энэ бүхэн чинь монгол улсыг өмхий хятадын эрхшээлээс гархад ганц гарц нь болох юм биш үү?.
Азийн өндөр хөгжилтэй цэрэг-стратегийн ач холбогдолтой Япон зэрэг орнуудаар айлчлах замдаа манай Монголд буугаад мордсон Э.Блинкенийг хараад нэг их хөөрцөглөөд хэрэгүй шүү дээ . Тухайн Улсаа хүндэтгэж л байгаа юм бол шууд нисэж ирдэг бололтой дог шүү
Монгол хүн оюунлаг, багш нарыг англи хэлийг чанаржуулана гэнэ үү
Хэдэн хүүхдийг маань авч явж зугаагаа гаргах нь уу. Сөнөж байгаа янкууд ш дээ.
больж үз сайдаа.Монгол хэлээ бүү оролд.
Мөнч жижигхэн асууд�##� ярих юмаа улсын эдийн засаг хөгжилд эрс нэмэр болохоор ядаж нэг үйлдвэр барих т�##�аар ярьдаг болоосой