Б.Батцэцэг: Англи хэлийг хоёр дахь хэл болгосон тул АНУ-аас багш бэлтгэж, сургалтын төв байгуулна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ, хамтарсан мэдэгдэл хийлээ.
Мэдэгдлийн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Бид манай улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ёстойд санал нэгдсэн. АНУ-ын зүгээс олон ААН Монголд хөрөнгө оруулахад бэлэн байгааг ТНБД-аар дамжуулан мэдэгдсэнийг талархан хүлээж авлаа.
Мөн АНУ-аас англи хэлний сургалтын төв байгуулах шийдвэр гаргасан байна. Манай улс хоёр дахь гадаад хэлээ англи хэл болгон, баталсан. Энэ хүрээнд англи хэлний монгол багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх асуудлаар тохиролцлоо.
Түүнчлэн манай хоёр улсын хооронд шууд нислэг хийж эхлэх болон эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд багтааж, Улаанбаатар хотод зохион байгуулах тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байна" гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
*Манай улс хоёр дахь гадаад хэлээ англи хэл болгон, баталсан* гэжээ. Нэг дэх гадаад хэл нь ямар хэл вэ? орос уу?
Энэ будмал авгай хирээ мэдэхгүй хуцах юм
хоёр дахь гадаад хэл гэж юу дэмийрээд буй авгай вэ?нэгдэх гадаад хэл нь орос хэл гэхүү? хоёр дахь албан ёсны хэл нь Монголд англи хэл гэж шийдэж ажилламаар байна шүүдээ. Орос хэл, хятад хэлийг сонирхлоороо сонгож суралцаж болох л байх. Заавал сурах гадаад хэлийг англи хэл мөн гэж хуульчилж хэрэгжүүлмээр байна аа. Анги хэлний сургалт,шалгалтыг ч сайжруулж нэг шалгуур болгомоор байнадаа
хэвлэлийн тендерээр албан тушаалд бэхлэгдсэн тэнэг авгай
Нэртэйгээр нь Америкийн колони болох бэлтгэлээ хангаж байна гээд ил хэлчих. Энэтхэг шиг бүх иргэдээ англиар шулганадаг болгочихоод хэт баян нь амьдралаас тасарч агаарт хөвсөн хэт ядуу нь улныхан болчихсон тийм л хувь тавилан хүлээж байна.