Нийгмийн

"Парис-2024" ба ЛГБТК+: Маргаан дагуулсан нээлт, болзооны апп, трансжендер боксчид

"Парис-2024" олимпын наадамд хамгийн шүүмжлэл, маргаан хэлэлцээ дагуулсан бүлэг сэдвүүдийн нэг нь бэлгийн цөөнх буюу ЛГБТК+ хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал болж байна.

Олимпын наадмын нээлтэд Drag Queen-үүдийг оруулснаас гадна 25 настай трансжендер тамирчин боксын төрөлд эмэгтэйчүүдтэй хүч үзэж буй нь маргаан дагуулсан хэвээр.

"Парис-2024" олимпын эргэн тойрон дахь ЛГБТК+ сэдвээрх үйл явдлуудыг тоймлоё.

1. Drag Queen

“Drag Queen” гэх нэршил нь хэвшмэл ойлголтоор эмэгтэй хувцас өмсөж нүүрээ буддаг эрэгтэйчүүд ба 2024 оны Парисын олимпын нээлтийн хэсэг болсон нь Христийн шашинтнуудийн шүүмжлэлтийг хүртлээ.

Учир нь үзүүлбэрийн ерөнхий дүр зураг Леонардо да Винчигийн алдарт “Сүүлчийн зоог” бүтээлтэй төстэй байсан. Уг уран зурагт Есүс Христийн цовдлуулахын өмнөх итгэгчидтэйгээ цуг хийсэн цайллагыг дүрсэлдэг.

Гэвч угтаа Францын соёлын чухал хэсэг болох Грек бурхан Диносисоос сэдэвлэсэн “Feast оf Dionysis” зургийн элбэг дэлбэг байдал, найр наадмыг илэрхийлэхийг зорьсон болохыг урлаг судлаачид мэдэгдсэн. Диносис нь дарс, найрны бурхан ба Францчуудтай нягт холбоотой.

Мөн түүнийг Сиенна голын шүтээн ч гэж нэрийддэг. Гэвч дээрх уран зургууд төстэй ба Доналд Трамп, Элон Маск, Пиерс Морган зэрэг алдартнууд Христийн шашныг доромжилсон гэж цахим сүлжээнд нийтэлсэн. Олимпын зохион байгуулагч нар уучлалт гуйсан ч “драг хатад” зөвхөн хайрыг илэрхийлэхийг л зорьсон, харамсахгүй байгаагаа тус тус мэдэгджээ.

2. Ижил хүйстнүүдэд зориулсан болзооны аппликейшнийг хоригложээ

Ижил хүйстэн залууст зориулагдсан болзооны апп.-ыг олимпын тамирчидын байршилд ашиглахыг хориглоод буй.

Гей болзооны апп болох Grindr наадамд оролцож буй тамирчидын байрлаж буй хэсэгт сүлжээгээ хааж тохируулсан байна. Тус апп.-ыг ашигладаг бол ойр хавьд байгаа хэрэглэгчдийг олж болдог учир тамирчдын бэлгийн чиг хандлагыг нуугдмал байлгах зорилготой юм.

2016 оны Риогийн олимп, 2020 оны Токиогийн олимпийн үеэр апп. ашигладаг тамирчдыг ил болгосоноор ЛГБТК иргэдийн эсрэг хуультай орнуудын тамирчид хүнд нөхцөлд орсон. Дахин тамирчинд аюул учрахаас сэргийлж апп.-ын байршил тогтоох, профайл харуулах функцыг унтраасан байна.

3. Хамгийн олон тамирчин хүйсийн чиг баримжаагаа нээлттэй зарлав

2024 оны Парисын олимп нь түүхэн дэх хамгийн олон ЛГБТК байдлаа нээлттэйгээр зарласан тамирчидтай наадам болоод байна.

Нийт 193 тамирчин хамаарах ба цар тахлын улмаас хойшлогдон 2021 онд зохион байгуулагдсан Токиогийн олимпд 183 ЛГБТК оролцсон аж.

Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам бүгдэд хамаарах ёстойг ч нээлтэн дээр Францын спорт хариуцсан сайд Амилеа Өүда-Кастара дурдсан.

31 настай Күийр тамирчин Матт Кларк “Тав, арван жилийн өмнө дасгалжуулагч нар тамирчдадаа ЛГБТК гэдгээ зарлахыг хориглож, энэ таны карьерыг сүйрүүлнэ гэж хэлдэг байсан. Одоо энэ нь хүмүүсийн карьерын салшгүй хэсэг болсон” хэмээн хэлжээ.

4. Эмэгтэй болсон эрчүүд боксын рингэнд тулалдаж байна

Өнгөрсөн жил IBA буюу ДАШТ-ий үеэр хийгдсэн ДНК шинжилгээгээр эрэгтэй болох нь тогтоогдсон хүйсээ солиулсан боксын тамирчид тулалдаж байна.

"Парис 2024" олимпын эргэн тойронд олон арван шүүмжлэл дагуулаад байгаагийн нэг нь хүйсээ солиулсан тамирчид оролцож байгаа нь юм. Өчигдрийн хувьд эмэгтэйчүүдийн боксын төрөлд Алжир улсын тамирчин Иман Хелиф тулалдлаа.

Түүнийг өнгөрсөн жил ДАШТ-ээс эрэгтэй гэж үзэж, хасаж байсан удаатай. Харин маргааш Тайванийн Линь Ю Тин эмэгтэйчүүдтэй тулалдсан. Хэдийгээр тэд хүйсээ солиулж, эмэгтэй болсон ч гэсэн эрэгтэй ДНК давамгалсан хэвээр гэж тайлбарлаж байна.

Олон улсын олимпын хорооноос дээрх тамирчдыг тэмцээнд оролцох дүрэм журам, шаардлага шалгуурыг бүгдийг давсан гэж үзсэн учир олимпоос хасаагүй юм. Энэ нь бусад улсын тамирчид болон дасгалжуулагчдын дургүйцлийг ихээр хүргээд байна.

Б.ЭНХ-ОРШИХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochinТархи угаалгасан хүүхдүүд
zochinТархи угаалгасан хүүхдүүд

барууны соёл дагаж баахан гаж донтонгууд явж байна

Холбоотой мэдээ

Back to top button