Имэйн Хэлифийн биологийн хүйс эмэгтэй ч эрэгтэй хүн мэт тестостерон, ХҮ хромосомтой

Алжирын тамирчин Имэйн Хэлиф өчигдөр өрсөлдөгч Ангела Кариниг 46 секундэд буулган авсан. Ангела дараа нь “Миний амьдралдаа үзсэн хамгийн хүнд цохилт байлаа. Олимп чухал ч амьдралаа бодон бууж өгөхөөс аргагүй боллоо” гэж ярьсан юм.
Учир нь Имэйн Халиф бол “Парис-2024” олимпын наадмын боксын төрөлд хүч үзэж буй хоёр трансжендер тамирчны нэг. Имэйнийг 2023 оны ДАШТ-ээс хассан учир нь түүнд эрэгтэй гормон давамгайлж байсанд бий. Харин Парисын олимп эрх олгосон. Гэхдээ биологийн хувьд эрэгтэй чанар давамгайлж буй тамирчныг эмэгтэйчүүдийн хамт рингэн дээр гаргах нь зохимжгүй гэж олон нийт шүүмжилж эхлээд байна.
Имэйн Халиф эрэгтэй төрж, дараа нь хүйсээ солиулсан уу. Эсвэл угаас эмэгтэй хүн боловч эр гормон давамгайлдаг уу гэсэн асуулт анхаарал татах болоод буй.
Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Улмар Кремлев жилийн өмнө ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө, Имэйнд хийсэн генетикийн шинжилгээгээр эрэгтэй буюу ХҮ хромосом илэрсэн талаар ярьжээ. Эмэгтэй хүнд ганцхан ХХ хромосом байдаг.
Мөн 2023 оны ДАШТ-ээр гормоны шинжилгээ хийсэн байна. Ингэхэд Имэйнд эмэгтэй хүнд байх хэвийн хэмжээнээс илүү их тестостерон буюу эр гормон илэрчээ.
Энэ үүднээс Имэйн Халифыг тухайн үед ДАШТ-ээс хасаж, тулалдуулаагүй.
Тэгвэл, Times of India сонинд Имэйний биологийн онцлогийн талаар илүү дэлгэрэнгүй өгүүлжээ. Тодруулбал, Имэйн Халифыг трансжендер тамирчин биш буюу төрөлхөөс эмэгтэй хүн гэж онцолсон байна.
Нөхөн үржихүйн эрхтний өвөрмөц хөгжил гэсэн оношийг Имэйн Халифт тавьдаг аж. Өөрөөр хэлбэл түүний хамаарах бэлгийн цөөнхийн хэсгийг интерсекс гэж нэрлэдэг.
Зарим интерсекс хүн эр, эм нөхөн үржихүйн эрхтнийг хоёуланг нь агуулж төрдөг байна.
Иймд Имэйн эмэгтэй төрсөн ч биед нь эрчүүдтэй дүйцэх хэмжээний тестостерон ялгарахаас гадна ХҮ хромосом ДНХ-дээ агуулдаг аж.
Тиймээс бүх талаар эрэгтэй төрсөн хүн өөрийгөө эмэгтэй гэж тодорхойлдог трансжендер хүмүүсээс ялгаатай, биологийн хувьд онцгой шинжтэй талаар барууны хэвлэлүүд онцолж байна.
Имэйний хувьд 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шалгаад нэг тийш нь болгоосой тэхгүй бол эмэгтэйчүүдийн төрөлд янз бүрийн амьтан оролцох бололтой
Одоо сайн шалгая гэвэл бандаашын тайлж байгаад л сайн харах хэрэгтэй юу?
ЯМАР МУУХАЙ СЭЖГИЙН БЫСДА ВЭ? АЛ МӨӨМ ТЭГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ЭСВЭЛ ТӨМСӨГТЭЙ ГУУРАА УНЖУУЛЧААД ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ БАЛБААД ЯВАА ЮМ УУ? ХӨӨ НААДАХАА ИХ СПОРТОД ИЙМ СЭЖГИЙН ГАРЫГ БҮҮ БАЙЛГА