Нийгмийн

Монголын чөлөөт бөхийн холбоо: Цуурхалд итгэхгүй байхыг хүсье

МУГТ П.Орхоноос допинг илэрсэн тул түүний оронд БНСУ-ын тамирчин эрхээ авлаа гэсэн мэдээллийг тус улсын хэд хэдэн цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлсэн.

Одоогийн байдлаар П.Орхоноос авсан дөрвөн шинжилгээний хариу бүгд сөрөг байгаа талаар Допингийн эсрэг үндэсний төв манай редакцад өгсөн тодруулгадаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлдээ "Парис хотод бороотой нэгэн өглөө эхэллээ. Манай баг тамирчид амар жимэр, бэлтгэл сургуулилтаа хийгээд энд бүх зүйл маш сайн байна. Юуны өмнө аливаа цуурхлыг газар авхуулалгүй, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье! Мэдээллийн сайтууд мэргэжлийн зарчмаа баримталж, эх сурвалжийн тайлбар, баримт нотолгоотой зүйлийг олон нийтэд түгээнэ үү.

Тэмцээн хаяанд ирсэн байгаа энэ үед цуурхлаар олон нийтийг төөрөгдүүлж, баг тамирчдад сөргөөр нөлөөлөхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье.

Парист бүх зүйл маш сайн байгааг дахин хэлье. Чөлөөт бөхийн спортыг шимтэн үзэгч, хөгжөөн дэмжигчид та бүхэн маань тайван амгалан байж, олимпын барилдаанаа шимтэн үзэж, баг тамирчдаа зүрх сэтгэлээсээ дэмжихийг хүсье" гэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 3, 2024 09:16

Амжилт хүсье. Сайхан барилдаан харахыг тэсэн ядан хүлээж байна. Одоо манай чөлөөтийнхөн л үлдлээ....

Зочин
Зочин
8 сар 3, 2024 10:42

Амжилт хүсье. Худ�##� мэдээлэл таргаагчийг цагдаад өг

Холбоотой мэдээ

Back to top button