Нийгмийн

Өглөөний сурвалжилга: Мөнгөн медальт Б.Баасанхүү Монголдоо ирлээ

"Парис-2024" зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Баасанхүү өнөө өглөө эх орондоо газардлаа.

Одоогийн байдлаар Б.Баасанхүүгийн мөнгөн медаль монголчуудын медалийн чансааг өнгөлсөн хэвээр байна.

Б.Баасанхүүг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд хүндэтгэн угтаж авав.

Энэ үеэр Б.Баасанхүү "Мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байна. Финалийн барилдаанд бэлдсэн зүйлээ 100 хувь гаргаж чадаагүй. Багш нартаа, намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

Хамгийн хүнд өрсөлдөгч Японы тамирчин, финалын барилдаан байсан. Монголоос явахдаа ч тэр хүнтэй л медалийн төлөө барилдана гэж төсөөлсөн.

Бид өдөр бүр хийх ёстой бэлтгэлээ хийдэг.

Парисын олимп гоё болж байна. Хотхондоо орон, орны тамирчидтай хамт байрлах сайхан байсан. Үлдсэн бусад тамирчдадаа амжилт хүсье. Мөнгөн медаль маань булган сүүлтэй байг.

Намайг ийм олон хүн хүлээж авна гэж бодоогүй. Манай монголчууд юу байна, түүгээрээ дайлдаг сайхан ард түмэн" гэж хэллээ.

Мөн түүнчлэн Б.Баасанхүүгийн найз залуу Г.Болор-Очир "Парист очно гэж төлөвлөөгүй байсан. Гэвч гэнэт очмоор санагдаад, онгоцонд суучихсан. Гэнэтийн бэлэг барья гэж бодсон ч онгоцонд суухаасаа өмнө залгаад хэлсэн. Тэмцээний үеэр хамгийн урд эгнээнд суусан. Дэвжээнд гарахаас нь өмнө "Баасанхүү, хүчтэй!" гэж орилсон, энэ маань их чанга сонсогдсон гэсэн.

Дараа жилийн ДАШТ-д амжилт үзүүлэх зорилготой. Гэр бүлээрээ спортоор хичээллэхэд маш их сахилга батад суралцдаг. ДАШТ-ээс алтан медаль авахад нь маш их баярлаж, бахархсан. "Парис-2024" олимпоос мөнгөн медаль хүртэхэд нь бүр ч их бахархаж, нулимс дуслуулсан" гэлээ.

Г.Болор-Очир нь Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер юм.

Б.Баасанхүүг ээж нь, багш нар нь, "Сүлд спорт хороо"-ны алба хаагчид тэргүүтэй олон хүн ийнхүү угтан авлаа.

Ц.НАРАНЦАЦРАЛ
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Б.МЯГМАРБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-05 10:03

Bayar hurgeye.

Зочин
Зочин
2024-08-05 10:14

Баяр хүргэе,
Чи Монголчуудын бахарх�##� шүү.
Урамтай сайхан барилдсан. Алдаагаа мэдэрсэн нь чух�##�.
Юм нэгээр дуусахгүй.
Өндөр амжилт хүсье.

Зочин
Зочин
2024-08-05 10:40

Сэргэлэн болжмор минь баяр хүргье чөтгөрийн бага нь адтай

Зочин
Зочин
2024-08-05 10:46

Охиндоо амжилт хүсне аварага болно ялихгүй юман дээр �##�дсан шүү чамд ирээдүй байнаа

Зочин
Зочин
2024-08-05 11:05

Манай цор ганц мед�##�ь!

иргэн
иргэн
2024-08-05 11:13

САЙХАН БАЙНАА ЁСТОЙ ГОЁ БАЙНА ШҮҮ МОНГОЛЧУУДАА ИНГЭЖ НЭГ БАЯРЛУУЛАХ ГЭЖ МУНДАГ БАЙНА ДҮҮ ЧИ ДАРАА ДАРААГИЙХАА ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАНАА БИД МЭДЭЖ БАЙНА.ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛИЙГ ПАРИСИЙН ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛТ ТАМИРЧИН БААСАНХҮҮ АВЧ ИЙНХҮҮ МЕДАЛИЙХАА ӨНГИЙГ ХУВИРГАЛАА ГЭЖ ОДООХОН ШУУГИНА.АЛДАР ХҮНД ЭНЭ ИХ ИТГЭЛИЙГ ДААЖ ЯВАХ МАШ САЙН ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ ТҮВШИНБАЯРЫГАА БИД ӨӨРСДӨӨ Л ХОРОЛСОН ЗААНАА АВАРГАА ДАРГАА ГЭЖ ХӨӨРГӨСӨӨРӨӨН БАЙГААД ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН МОНГОЛНУУД БИД ӨӨРСДӨӨ МАШ БУРУУТАЙ ГЭЖ БИ БОДНОМ АМЖИЛТ ДАХИН АМЖИЛ.ХӨӨШ ТЭР ГӨЛИЙСӨН НАЙЗ ЗАЛУУ ЧИ МАНАЙ ОХИНЫГ АРИГ ГАМТАЙ ХЭРЭГЛЭЭРЭЙ БҮҮ ЖИРЭМСЛҮҮЛ БОЛООГҮЙ ШҮҮ НАДААС ЗӨВШӨӨРӨЛ АВЧ УУЛЗАНА ШҮҮ ЧИ

Иргэн
Иргэн
2024-08-05 15:11

Хөөрхий муу хэлээд байдаг хөдөөгийн . Хотын гэрийн хороолын хүүхдүүд л Монгол улсын тулааны спортын нүүр болж явна даа! Түнээс биш боломжтой айлын танхилууд яаагд ч барахгүй шүү

Зочин
Зочин
2024-08-05 19:44

Nohor odoo land 300 unaad yvahiin bizdei he he bayar hvrgii

Зочин
Зочин
2024-08-05 20:59

Мундаг мундаг авгайчуул угтсан бна, бодвол хамаатан садан нь биз, ийм ээжүүдээс төрсөн бүхэн бөх байж таарна даа, бүгдэд нь амжилт хүсье !

Лол
Лол
2024-08-05 23:38

Өрсөлдөгчгүй олимп яагаад гэвэл хүчтэй орнууд ороогүй

Зочин
Зочин
2024-08-05 23:59
Reply to  Лол

Tegvel uuruu uzeed aldahgui Yasiim be

Холбоотой мэдээ

Back to top button