Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британид цагаачдыг эсэргүүцэгчид сүүлийн 13 жилд үзэгдээгүй бослого гаргалаа

Товч агуулга: Их Британид сүүлийн 13 жилд гараагүй өргөн цар хүрээтэй бослого, эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Тус улсын Үндэсний цагдаагийн газрын дарга нарын зөвлөл гаргасан мэдэгдлээр бол бямба гарагаас хойш 147 хүн баривчлагдаад байгаа юм. Тэгвэл нөхцөл байдал юунаас эхэлж хэрхэн хүндэрсэн болохыг харцгаая.


Их Британи улс даяар сүүлийн долоо хоногийн турш цагаачлалыг эсэргүүцсэн жагсаал болоод байна. Үүний улмаас олон арван хүн баривчлагдаж, хэд хэдэн цагдаагийн алба хаагч бэртжээ.

Яагаад бослого гарах болов?

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.07.29/ Английн Саутпорт хотноо болсон Тэйлор Свифтийн сэдэвтэй бүжгийн хичээл явагдаж байсан газарт мэстэй этгээд халдсан юм.

Тус халдлагын улмаас есөн настай Алиса Дасилва Агуиар, зургаан настай Бебе Кинг, долоон настай Элси Дот Станкомб нар харамсалтайгаар амь үрэгдсэн байна. Мөн найман хүүхэд, хоёр насанд хүрэгч шархаджээ.

Үүний улмаас мягмар гарагт /2024.07.30/ Саутпорт хотноо жагсаал эхэлж цаашлаад Лондон, Ротердам, Миддлсбороу, Ливерпүл, Болтон, Хойд Ирланд зэрэг байршлуудад жагсаал явагдаж эхэлсэн юм.

Зургийн эх сурвалж: Sky News

Цагдаагийн алба мэдээлэхдээ бослогод оролцсон ихэнх хүмүүс хэт барууны үзэлтэй иргэд байсан хэмээжээ. Мөн тус улсын Ерөнхий сайд Кейт Стармер нөхцөл байдал хүндэрсний дараа хэт барууны танхайрал хэмээн шүүмжилсэн байна.

Нөхцөл байдал хэрхэн хүндрэв?

Албаныхан сэжигтнийг 17 настай Аксел Рудакубана хэмээн мэдэгджээ. Тэрбээр Рванда эцэг эхтэй Уэльст төрсөн хүн юм.

Их Британид насанд хүрээгүй буюу 18-аас доош настай сэжигтнийг нэрлэдэггүй хуультай. Гэвч сэжигтэнтэй холбоо бүхий худал мэдээлэл цахим орчноор тархаж байна хэмээн хэргийг мөрдөн байцааж буй шүүгч үзсэн тул түүнийг нэрлэжээ.

Тухайлбал түүнийг хууль бус цагаач хүн гэх мэт худал мэдээлэл интернэтээр тархах болсон юм. Харин зарим хүн түүнийг өнгөрсөн жил хөлөг онгоцоор Их Британид ирсэн гэх мэдээллийг тараасан байна.

Мөн цахим орчинд сэжигтнийг Али аль Шакати нэртэй Ислам шашинтай цагаач гэх болсон юм. Үүний улмаас цагаачлалыг эсэргүүцдэг улс төрийн барууны үзэлтэй иргэд жагсаж босох болжээ.

Улс төрийн барууны үзэлтнүүд бол зүүнээ бодоход илүү үндсэрхэг, хууль бус цагаачдыг эсэргүүцэж, үндэсний тодотголтой зүйлсээ дэмждэг иргэд юм. Зүүний үзэлтнүүд хууль бус цагаачдыг амьдралаа дээшлүүлэхийг хүссэн эрсдэлтэй бүс нутгаас ирж буй хүмүүс учир хүлээн авах хэрэгтэй гэж үздэг.

Харин барууны үзэлтнүүд хууль бус цагаачид гэмт хэрэг үйлдэж, ажил эрхлэлгүй төрийн тусламжаар амьдарч нийгэмд муу нөлөө үзүүлдэг хэмээн эсэргүүцдэг юм.

Барууны үзэлтэй олны танил хүмүүс болох Томми Робинсон, Эндрю Тэйт зэрэг инлфюенсерүүд сэжигтний талаар цуу яриа цахим орчинд тараасан нь нөхцөл байдлыг хүндрүүлжээ. Мөн цахим орчимд “Хангалттай”, “Цагаачдын онгоцыг зогсоо” гэх уриа лоозон их явах болсон байна.

Зургийн эх сурвалж: Sky News

Босогчид цагдаа нар руу чулуу, лонх шидэж хэд хэдэн машин шатаажээ. Үүний улмаас 50 гаруй цагдаагийн алба хаагч гэмтсэн юм. Үүнээс гадна эсэргүүцэгчид Ротердам дахь цагаачдыг орогнуулж буй зочид буудлын цонхыг хагалж, эд зүйлс шидсэн байна.

Их Британийн засгийн газар ямар арга хэмжээ авав

Их Британийн засгийн газар олон мянган алба хаагчийг нэмэлтээр дайчилж, үймээн самууныг хяналтдаа авах бүх нөөц байгаа хэмээн мэдэгдсэн юм.

Тус улсын Ерөнхий сайд Кейт Стармер бослогод холбогдсон хүмүүст хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн.

Тэрбээр “Энэ амралтын өдрүүдэд харсан хэт барууны танхайрлыг би эрс буруушааж байна. Үймээн самуунд оролцсон хүмүүс хуулийн хариуцлагаа бүрэн хүлээх болно гэдэгт эргэлзэхгүй байж болно” хэмээжээ.

Өмнө нь 2011 онд Их Британи даяар томоохон хэмжээний жагсаал цуглаан өрнөсөн. Тэр жил нэгэн хар арьстай эрэгтэй цагдаа нар буудуулж амь үрэгдсэний дараа таван өдрийн турш бослого гарч байсан юм.

Тухайн үед Стармер Их Британийн ерөнхий прокуророор ажиллаж байсан. Өнгөрсөн долоо хоногоос хойш явагдаад буй бослого нь саяхан ерөнхий сайдын ажлаа хүлээн аваад буй Стармерийн хувьд анхны томоохон сорилт нь болно гэж шинжээчид үзэж буй.

Эх сурвалж: Reuters, Sky News, Economic Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2024-08-06 09:26

Буруу шийдвэр гаргасан Төр эргээд Ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч эцэст нь Ард иргэдийнхээ эсрэг Цус асгаруулсан явд�##� гаргаж Ардчилсан гэдэг тодотголтой Баруун Европын хувьв Ардчил�##�ын зарчимд нийцэхгүй үйл ажиллагаа болж байна, Европ тив *Солиотой Ертөнц* болж хувирлаа

Зочин
Зочин
2024-08-06 22:35

Оросын иргэн гэсэн ш дээ.

Зочин
Зочин
2024-08-09 02:51

Ардчил�##� гэдэг нь хаашаа ч гарах гарцгүй мухард�##�д орсон гэдэг нь үнэн бна аа.

Зочин
Зочин
2024-08-11 09:54

Хэн хэзээ хаа нэгтээгээс нарч ирээд амийг нь бүрэлгэчихэж магадгүй гэсэн айдас юутай гачлантай амьдр�##� вэ баян ч бай ядуу ч бай сэтгэл тайван л байх нь хүний жарг�##� юм

Холбоотой мэдээ

Back to top button