Гадаад мэдээДЭЛХИЙ

Бангладешийн ерөнхий сайд олон зуун хүн нас барсан жагсаалын дараа огцорч дүрвэлээ

Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина олон зуун хүн нас барсан жагсаалын дараа огцорч улсаасаа зугтсан байна.

Тус улсад зургаадугаар сараас хойш томоохон хэмжээний жагсаал цуглаан олон байршилд болж эхэлсэн. Учир нь Бангладешийн Дээд шүүх төрийн алба хаагчдын 35 хувь эрх чөлөөний дайчдын ач үрс байх хуулийг дахин баталсан юм.

2018 онд оюутнуудын шаардлагаар тус улс энэхүү хуулийг хүчингүй болгож байсан. Гэвч зургаадугаар сард ийнхүү дахин баталсан нь оюутан залуусын дургүйцлийг хүргэн, тэдний боломжийг боож байгаа явдал хэмээн эсэргүүцлийн жагсаалаа эхэлжээ.

Жагсаалын үеэр Бангладешийн засгийн газар коллеж, их сургуулиудын дотуур байрыг хааж, улс даяар интернэт холболтыг тасалсан байна. Долоодугаар сарын 21-нд Дээд шүүх төрийн албан хаагчдын ихэнх квотыг халсан тул жагсаал түр завсарласан юм.

Тэгтэл амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Хасинагийн засгийн газыг долоодугаар сарын хөдөлгөөний үеэр жагсагчдад хэт их хүч ашигласан гэж буруутгах болсон хүмүүс шинээр жагсаж эхэлжээ.

Амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр 100 гаруй хүн нас барж үүний дараа даваа гарагт /2024.08.05/ Хасина албан тушаалаа хүлээлгэн өгч улсаасаа дүрвэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-06 12:55

Мэдрэмжгүй улс төрчид вэ . Огцроод зугтаах хүртлээ гүрийж тэнэгтсэн бна ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button