Гадаад мэдээДЭЛХИЙ

Солонгост хэт халалтын улмаас 14 хүн амиа алдаж, 300 мянган амьтан хорогджээ

Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 70-аад насны хоёр эмэгтэй ням гарагт /2024.08.04/ нас барсан гэж тус улсын Дотоод хэргийн яам өнөөдөр /2024.08.06/ мэдээлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллийг авч үзвэл энэ жил хэт халалтын улмаас нас барсан хүний тоо 14-т хүрэв. Дотоод хэргийн яам мэдэгдсэнээр 71 настай эмэгтэй Сөүл дэх гэртээ ухаангүй олдсоныхоо дараа нас барсан байна.

Өөр нэгэн 78 настай эмэгтэй Өмнөд Чолла аймгийн Кухөн хошуунд ферм дээр ажиллаж байхдаа амьсгал хураажээ. Ням гарагт Өмнөд Солонгост сүүлийн 6 жилд анхны удаа 40 градус цельс хүрч халсан байна.

Хэт халалтын улмаас бие нь муудсан тохиолдол тус улсад одоогийн байдлаар 1690 бүртгэгдээд байгаа юм.  

Зургаадугаар сарын 11-нээс даваа гарагийн хооронд 303 мянган мал амьтан хорогдсон байна. Үүний 277 мянга нь тахиа шувуу байсан гэж Дотоод хэргийн яам мэдэгджээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button