Нийгмийн

“Сүлжээний тоон шинжилгээ” сэдвээр төр, хувийн хэвшлийн албан хаагчдыг дадлагажуулах сургалт зохион байгууллаа

Цахим шилжилт эрчимжиж, нийгмийн бүхий л салбарт үсрэнгүй ахиц дэвшил гарч байгаа энэ үед кибер халдлага, зөрчил, гэмт хэргийн аюул занал, түүний арга хэрэгсэл улам нарийсаж, технологийн дэвшлийг сөргөөр ашиглах эрсдэл нэмэгдсээр байна.

Цаг үеийн сорилт болсон энэхүү асуудлыг шийдэх ажлын хүрээнд Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн урилгаар Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-ийн Ахлах мэргэжилтэн Адли Вахид хүрэлцэн ирж, “Сүлжээний тоон шинжилгээ” сэдвээр төрийн болон хувийн хэвшлийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан албан хаагчдыг дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн дадлага сургалтад Үндэсний дата төв, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газар, Мэдээлэл холбооны сүлжээ, Мобиком, Ондо, Мобинет, Жимобайл Нет, Могул Сервис, Топнэт зэрэг төр, хувийн хэвшлийн онц чухал мэдээлэл хамгаалах үүрэг бүхий байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан 47 албан хаагчид хамрагдлаа.

Г.ОДГАРАГ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button