Top StoriesСПОРТ

Д.Мөнхбаярын дасгалжуулсан Энэтхэгийн баг “Парис-2024”-өөс ХОЁР МЕДАЛЬ хүртээд байна

“Парис-2024” олимпын наадамд гаргаж буй монголчуудын амжилт манай 32 тамирчнаар хязгаарлагдахгүй юм. Олимпын хошой медальт Д.Мөнхбаяр Энэтхэгийн гар бууны үндэсний шигшээ багийг дасгалжуулж, хоёр ч медаль хүртэхэд нь шууд утгаар нөлөөлөөд байна.

2022.07.06-ны өдөр Д.Мөнхбаярыг NRAI буюу БНЭУ-ын Үндэсний бууны холбоо шигшээ багийнхаа гадаад дасгалжуулагчаар томилсон.

Д.Мөнхбаяр нь 1992 оны Барселонагийн олимпод Монгол Улсыг төлөөлж, хүрэл медаль хүртсэн. Мөн 2008 оны Бээжингийн олимпод ХБНГУ-ыг төлөөлж оролцсож мөн хүрэл медаль авчирсан нэгэн юм.

Тэрбээр 2018 оноос эхэлж Энэтхэгийн тамирчдын амжилтад дасгалжуулагчийн үүргээр нөлөөлөх болсон. Тухайлбал, Олимпын зургаан удаагийн аварга Рахи Сарнобатыг дасгалжуулсан нь 2018 оны Азийн наадамд алтан медаль хүртэв.

NRAI-ийн нарийн бичгийн дарга Канвар Султан Сингх хэвлэлд ярилцлага өгөхдөө “Мөнхбаярт арвин туршлага бий. Бид 2024 онд болох олимпод бэлтгэх үүднээс түүнтэй урт хугацааны гэрээ байгууллаа” хэмээн хоёр жилийн өмнө хэлж байв.

Ийнхүү Д.Мөнхбаяр 10 ба 25 метрийн гар бууны дасгалд Энэтхэгийн ахлах дасгалжуулагч Самареш Жунг, Ронак Пандит нартай хамтран ажиллах болжээ.

Тэгвэл, 2024 оны Парисын олимпод БНЭУ гурван хүрэл медаль хүртээд байна. Эдгээр нь гурвуулаа буудлагын төрөлд юм.

Эмэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны дасгалд Ману Бакэр, 10 метрийн гар бууны багийн дасгалд Ману Бакэр-Сарабжот Сингх, эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалт дасгалд Свапнил Кусалэ тус бүр хүрэл медаль хүртлээ.

Үүнээс 10 метрийн төрөл дэх хоёр хүрэл медалийн цаана Д.Мөнхбаяр байв.

Доржсүрэнгийн Мөнхбаяр 1969 оны долдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн. Одоо ХБНГУ-ын иргэн. Охины хамт Германы Швайнфурт хотод амьдардаг.

Д.Мөнхбаяр нь 2000 оны Сиднейн олимпт оролцсоныхоо дараа Герман руу нүүсэн бөгөөд 2002 онд иргэншлээ солиулсан. 2013 оны зургадугаар сард эргэж Монгол улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор тавьсан байдаг. Гэвч Монголын талаас татгалзсан хариу өгсөн юм.

Зах зээлийн ороо бусгаа үе таарч, бэлтгэл сургуулилт хийхэд улсаас “Санхүүжилт байхгүй” гэдэг хариу удаа дараа сонссон нь Д.Мөнхбаярыг хилийн чанад руу гарах сонголтод аваачсан.

Тэр ярилцлагадаа “Тухайн цаг үеийг өнөөгийнхтэй жиших, харьцуулахын аргагүй. Өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийн, өндөр амжилт гаргах боломж, итгэл дүүрэн байгаа мөртлөө гадагшаа тэмцээнд оролцож чадахгүй байх ямар хэцүү гэж санана. Төр, засаг, Буудлагын холбооныхноосоо “Санхүүгийн боломж алга. Энэ удаа өнжихөөс өөр аргагүй боллоо” гэх үгийг сонсохоос халгана.

Буудлагын спортын ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Гэтэл би санхүүгийн боломжгүй, төрөөс дэмжээгүйн улмаас 1990, 1994 онд дэлхийн дэвжээнд өрсөлдөж чадаагүй. Бүхэл бүтэн найман жилийн хөдөлмөрөө салхинд хийсгэсэндээ их харамссан. Тийм хүнд үед хэчнээн хүсэхгүй байсан ч иргэншлээ сольж, дэмжлэг сайтай өөр орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцох бодол төрдөг юм билээ.

Ээж, эгч хоёрыгоо бараадан Унгар руу явах санаатай байлаа. Дур мэдээд шийдэж яаж зүрхлэх вэ. Ааваас асуухад “Би чамайг хааш нь ч явуулахгүй. Намайг нас барсны дараа л энэ талаар бодоорой” гэж загнасан. Герман руу анх сурах зорилгоор л явсан” хэмээж байв.

Мөн цаашлаад “Германы тамирчин болчихлоо гэх ганцхан өнцгөөс харан, эх орныхоо төлөө төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн хөдөлмөр, амжилтыг минь үгүйсгэхэд гомдмоор, харамсмаар санагддаг. Тухайн үед бараг шар сонин болгон өдөр бүрийнхээ дугаарт намайг ямар нэгэн хэлбэрээр мушгин гуйвуулж, гоочилж бичнэ. Өнөөхийг нь уншсан хүмүүс бахаа ханатал муулдаг байсан.

“Өдий хүртэл ингэж доромжлуулахын төлөө зүтгэсэн гэж үү” гээд бодохоор уйлмаар. Хаа байсан Германаас “Худлаа” гэж мянга хашгираад нэмэргүй. Сонссон ч тоохооргүй тийм аймар сөрөг хандлага, дарамт надад мэдрэгдэж байлаа. Мөнхбаяр Германы шигшээ багийн тамирчин болж, монгол хүн юу чаддагийг дэлхийд сурталчилж явна гэж бодох сөхөөтэй, сэтгэлтэй хүн тухайн үед байгаагүй.

Тэр үед залуу насны аагаар уурладаг, гомддог, бухимддаг байсан. Одоо бол хэр баргийн гүтгэлгийг тоохоо больсоон, бүр дөжирчихөж” хэмээж байсан билээ.

Д.Мөнхбаярын манай редакцад өгч байсан ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
баяр хүргэе
баяр хүргэе
2024-08-07 08:35

Сайн тамирчин, сайн дасг�##�жуулагч болжээ

zochin
zochin
2024-08-07 09:52

tsagiin yum tsagtaa odoo udahgui harin manai darga nariin muugiinh haana horongo gargah ve yug demjih ve gedegee shiidej chadaagui baina

Зочин
Зочин
2024-08-07 10:25

Амжилт

Зочин
Зочин
2024-08-07 11:04

Монголд хэрэггүй ээ чи, гээд явуулсан

Зочин
Зочин
2024-08-07 11:20

Мөнхбаяр сайн тамирчин, бас сайн дасга лжуулагч болжээ, сайн бна.Энэ хүнд Олимпийн меда ль авснаас нь хойш Монголдоо ажиллах бололцоо олдоогүй л юм даа. Гэхдээ Герман,Энэтхэгт ажиллаад элит түвшинд амьдраад яваа юмаа, болоо ш дээ ! Монголдоо байсан бол өдийд жирийн л нэг авгай болчихсон байгаа.
Одоо бол ингээд Энэтхэгийн дээд кастын амьдр�##�д баттай байраа нэгэнт эзэллээ.
Амжилт хүсч,аз жарга лыг ерөөе !

Зочин
Зочин
2024-08-07 12:49

Угаасаа монголчууд нэгний аймар муухайгаар хэлж сэтгэл зүйд нь маш том толбо үүсгэдэг заваан хүмүүс шдээ

Бодит байдал
Бодит байдал
2024-08-07 13:31

Атаархагчид цөөн ч тэднийг хөөрөгдөж олонх мэтээр хүлээж авдаг нь эмзэг байдаг.Мөнхбаярт сайн сайхныг хүсьэ,зорилготой хүн ийм л байдаг. Нэг ха�##�га хаагдаж байхад нөгөө нь нээгдэж байдаг ,хорвоо дэлхий уужим аа.

Зочин
Зочин
2024-08-07 13:59

Сайн тамирчид аргагүйн улмаас өөрсдийнхөө амжилтыг харахын тулд зоригтой шийдвэрлэх �##�хмуудыг хийсэн.Баялагтай гуйлгачин хэдхэн олгархийн эх орон болсон нутаг л үлдэх нь дээ.

ccc
ccc
2024-08-07 14:23

Мөнхбаярт давхар иргэншлийг нь олгоочээ. Ерөнхийлөгчээсээ эхлээд олон жил хааж боолоо . Хужаа нар иргэншил олгодог юм байж чад�##�тай чансаатай хүндээ яагаад давхар иргэншилийг нь өгөхгүй байгаа юм бэ дураакуудаа

Зочин
Зочин
2024-08-08 11:20
Reply to  ccc

хол очиж уль!!!

ccc
ccc
2024-08-07 14:25

Мөнхбаярт давхар иргэншлийг нь олгоочээ. Ерөнхийлөгчээсээ эхлээд олон жил хааж боолоо . Хужаа нарт иргэншил олгодог юм байж чад?##?тай чансаатай хүндээ яагаад давхар иргэншилийг нь өгөхгүй байгаа юм бэ дураакуудаа

иргэн
иргэн
2024-08-07 15:05

ҮХЭР МОНГОЛЧУУДАД ДУНД ХУРУУГАА ГОЗОЙЛГООЧ МӨНХБАЯРАА МОНГОЛ ҮНЭЛЭХГҮЙ Ч ТАНЫГ МИНЬ ДЭЛХИЙ МЭДНЭ ТА БОЛ ДЭЛХИЙН ЧАНСААНЫ БУУДАГЧ .МОНГОЛЫН МӨНХБАЯР ГЭХЭЭР ХУУЧНЫ СОЦ ОРНЫ БУУДАГЧИД МАШ САЙН МЭДДЭГ ЮМ БИЛЭЭ ЭНЭТХЭГЧҮҮД ХҮНИЙ ЧАДВАРЫГ ҮНЭЛДЭГ УЛС ОРОН МОНГОЛ ЭНЭ САЙХАН ЭМЭГТЭЙГЭЭ ТООСОНГҮЙ ХЭДЭН ЮАНЬ ХАРМААЛСАН ХУЖАА НАРЫН АРААС БАХАРДАЖ УНАТЛАА ГҮЙЦГЭЭГЭЭД ТЭНЭГ ЛАЛАРУУД НОЁН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ МӨНХБАЯРЫГАА ДАСГАЛЖУУЛАГЧААР УРЬЯА ДАРААГИЙН ОЛИМПИД МОНГОЛ ЭНЭ ТӨРӨЛД АЛТ АВНА.

Зочин
Зочин
2024-08-07 15:41

Орк үхэрүүд гуу ж�##�гаар нэг мөөрч, мөргөлдөхөөс хэтрэхгүй 1% тоогоод хэрэггүй ээ бид Монгол бүсгүйдээ хайртай бахархадаг шүү. Жич: Охиноо гэртээ оруулах болоогүй юу эрхэм ерөнхийлөгч өө?

Зочин
Зочин
2024-08-07 19:52

Харийн эрийн өвөрт хэвтсэн наад хүүхнээ боль. Өөр улсын иргэн шүү. Монголоо гэх сэтгэлгүй хүнд үед биднийг хаяад өөрийн жарг�##�аа хөөгөөд герман з�##�уу дагаад явсан. Юу үнэн энэ үнэн

Зочин
Зочин
2024-08-07 20:06

наад германдаа бай. Монгол ядуу ч гэсэн чамаар дутахгүй. Тийм л сайн байсан бол монгол тамирчдаа дасг�##�жуулахгүй яасан юм. Мөнгөний араас гүйсэн хүн хэзээд ч урвана

Зочин
Зочин
2024-08-08 00:07
Reply to  Зочин

Монгол маань энэ хүнийг тоогоогүй шүү дээ, одоо ийм болсон хойно нь боргоод яахавдээ, мангар минь !

Аавынх нь танил
Аавынх нь танил
2024-08-08 00:02

Дэлхийн аварга, олимпын хоёр ч мед�##�ьтай тамир чин, асар их туршлагатай өндөр зэрэглэлийн дасга л жуулагч, баруунд орчин цагийн өндөр боловсрол эзэм шсэн, олон улст нэр хүндтэй, ховорхон сайхан хувь хүн болон төлөвшжээ.
З�##�уудаа зоригтой а лхам хийж гадагшаа гараагүй бол Монголын бэртэгчин нийгмийн бусармаг тоосонд даруулаад л өнгөрөх байсандаа !
Бурхан чамайг улам сайн сайхнаар ивээх болтугай !!!

Зочин
Зочин
2024-08-08 04:36

Ter zasgaas tamirchdaa sain demjihgvi bol gadagshaa ih l garah baih daa...

Ххнүолдоө
Ххнүолдоө
2024-08-08 10:42

Мундаг тамирчинд 2 дэлхийн аваргыг �##�гасна гэдэг ямар их цаг хугацаа �##�даа вэ. Гэхдээ л мундаг. Олимпийн мёд�##�ьтай хүн шүү. Ер нь монгол тамирчид гадаадад гэрээтэй ажиллах одоо бол их болсон бна.Уранцэцгийн жинд илүүдээд бсан Отгонцэцэг одоо Казакстанд хүндтэй хүн болсон.Олимпийн хүрэл мёд�##�ь авсан бхаа. Хэрвээ монголдоо бсан бол Уранцэцэг л олимпд явж Отгонцэцэгийг явуулахгүй бсан.Нэг жинд 2 сайн тамирчин бхад 1 нь үргэлж дарагдана. Тиймээс явсан нь л хожно.Одоо ийм хүмүүсээ �######� майл. Наанаа амьдар гэж тэнэгтдэгээ болих хэрэгтэй.Дэлхий глоб�##�члагдаад бхад.манайхан хужаа оросоо муулсаар л.

Зочин
Зочин
2024-08-08 11:16

улсаа хаядаг гарууд хэрэггүй л дээ! чи одоо болио! зүгээр DEUTSCHLAND даа ширгэл дэээ!!! лайтай гар чинь байн байн гарч ирээд!!!! үнэнийг хэлэхэд урвагч шүү өөрөө

Зочин
Зочин
2024-08-08 11:19

ядуу гээд улсаа хаядаг иймэрхүү нөхөд хэзээ ч улс орныхоо төлөө чигчий хуруугаа ч хөдөлгөдөггүй!!!! УРВАГЧ гэж нэрийддэг юм шдээ ийм нохдыг! ичихгүйгээр мнглдоо ирж бариад!!! яахлээрээ давхар иргэншил энүүнд олгож байдаг юм!!!!! мнгл хэзээ ч давхар иргэншилтэй улс байж болохгуй!!! мнглын язгуур эрх ашиг!!! номер нэгт шүү хар масс болсон эргүү хар м�##�уудаа!

Холбоотой мэдээ

Back to top button