Байдены оронд өрсөлдөх Камала Харрис дэд ерөнхийлөгчөө сонголоо
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арван нэгдүгээр сард явагдана. Тус сонгуульд Доналд Трамп, Жо Байден хоёр өрсөлдөх байсан билээ.
Тэгтэл долоодугаар сарын 21-нд Байден ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж буйгаа мэдэгдэж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис өрсөлдөхийг дэмжсэн юм.
Харрис бол 2020 онд Байдены дэд ерөнхийлөгчөөр сонгуульд өрсөлдөж түүнтэй хамт ялалт байгуулсан хүн. Тэрбээр тус цагаас хойш АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хүмүүс дэд ерөнхийлөгчөө сонгох ёстой байдаг. Тэгвэл Харрис мягмар гарагт /2024.08.06/ дэд ерөнхийлөгчөөрөө Миннесота мужийн захирагч Тим Уолтзыг сонгож, хамтдаа кампанит ажлаа хийжээ.
Харрис, Уолтз хоёр Филадельфиа хотын Темпл их сургуулийн кампуст кампанит ажлаа явуулсан юм. Уолтз өөрийгөө танилцуулахдаа Небраска мужийн жижиг тосгонд өссөн хэмээж АНУ-ын Үндэсний гвардад 24 жилийн турш алба хааснаа ярьжээ.
Тэрбээр Доналд Трампыг шүүмжлэхдээ “Тэр хуулийг тохуурхаж, эмч замбараагүй байдал, хагарал үүсгэж байна. Ерөнхийлөгчийн алба хашсан тухай нь яриад ч хэрэггүй” гэсэн юм.
Трампын хувьд энэ жилийн сонгуульд дэд ерөнхийлөгчөөрөө Охайо мужийн сенатор ЖД Вэнсийг сонгосон байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ АЛ Ерөнхийлөгч болно гэж юу байхав дээ. Точиг,точиг гэж...
Харрисын б�##� сар удахгүй дуусна.Трамп Америкийн ерөнхийлөгч болжээ �##�уулчихгүй л бол
ЗА ЯМАР БҮДҮҮЛЭГ ЮМ АЛ ТОЧИК ГЭЭД БАЙХДАА ЯАДЫН МЭДЭЭЖ АЛТАЙ Л БАЙГААШТ АЯТАЙХАН ХЭЛЭЛДЭЭ ЭНЭ АЛАКА ЭНЭ ТООЁО ГЭХ МЭТЭЭР ХЭЛЧИХГҮЙ ЯАВДАА.ТРАМПЫН ТӨМСӨГ САНЖИГНАЖ БАЙГАА ЦАГТ ХЭСЭГ ҮЗНЭЭ ЭНЭ ӨВГӨН