Гадаад мэдээДЭЛХИЙ

Михайн Лопес олимпоос таван удаа алтан медаль авсан анхны тамирчин болжээ

Олимпоос алтан медаль авна гэдэг дээдийн дээд амжилт. Олон дахин түрүүлсэн тохиолдол бүүр ч ховор.

Кубийн чөлөөт бөхийн тамирчин Михайн Лопес бол олимпын ганцаарчилсан төрлийн спортуудаас дөрвөн удаа алтан медаль авсан долоон тамирчдын нэг байсан юм.

Тэгвэл тэрбээр мягмар гарагт /2024.08.06/ чөлөөт бөхийн тав дахь алтан медалиа авч олимпын ганцаарчилсан төрлийн спортуудаас хамгийн олон алтан медаль авсан рекордыг тогтоожээ.

Лопес 130 кг-ын жинд алтан медаль авч олимпод таван удаа түрүүлсэн анхны тамирчин болсон байна.

Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Өөртөө болон эх орон, дэлхий дахинд гаргаж өгөхийг хүсэж байсан амжилт. Олимпын элит зиндаанд хүрэхдээ үнэхээр баяртай байна. Хүн болгон болон гэр бүлийнхээ тусламжтай насан туршдаа шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд авсан шагнал минь. Миний хамгийн том ялалт” гэж хэлжээ.

Хамгийн гайхалтай нь тэрбээр Токиогийн олимпоос хойш олон улсын тэмцээнд нэг ч оролцолгүй яваад Парист өрсөлдсөн юм.

Эх сурвалж: ESPN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-07 14:52

САЙХАН ХАР БУХ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button